БНХАУ: KFC-гийн жолоочгүй автомат машинууд ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

БНХАУ: KFC-гийн жолоочгүй автомат машинууд ажиллаж эхэллээ

БНХАУ: KFC-гийн жолоочгүй автомат машинууд ажиллаж эхэллээ

Дэлхий даяар цар тахлаас болж хүмүүс аль болох хоорондоо зай барьж, хүрэлцэхээс татгалзах, харилцахгүй байх шаардлагатай болсон энэ үед олон улсын түргэн хоолны сүлжээ ресторан KFC ухаалаг арга олжээ.

БНХАУ-ын KFC ресторанууд Neolix компанийн хөгжүүлсэн жолоочгүй автомат машинуудыг ашиглан, бэлэн мөнгө бус, цахимаар гүйлгээ хийн хоол борлуулж, өнөөгийн нөхцөл байдалд тохирсон үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.

Тус автомат машинууд 5G технологиор хоорондоо холбоотой ажилладаг аж. Үйлчлүүлэгчид машин дээрх дэлгэцээс авах хоолоо сонгож, гар утсаараа Qr код уншуулан гүйлгээ хийж, хүссэн хоолоо шууд худалдан авах боломжтой юм байна.

Энэ нь Neolix компанийн бүтээж, үйлчилгээнд нэвтрүүлсэн анхны автомат машин биш юм. Өмнө нь тус компани ижил технологи ашиглан Тайландад явуулын жолоочгүй эмийн сан үйлчилгээнд нэвтрүүлж байсан билээ.

Дээрх автомат машин нь нэг удаагийн дүүрэн цэнэгээрээ 100 км хүртэлх замыг төвөггүй туулдаг бөгөөд дээд тал нь 50 км/цаг хурдалдаг аж. Түүнчлэн зайг нь солиход тун хялбар, 30 секунд л болдог байна. Түүнээс гадна тус машинууд жолоочгүй тул зай хэмнэсэн, бусад хоолны машинаас илүү жижиг хэмжээтэй болжээ.

Neolix компани цаашид дээрх технологио дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй бөгөөд одоогийн байдлаар "Pizza Hut" компанитай гэрээ байгуулсан гэсэн албан бус мэдээлэл бий аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж