НОК: Нийтийн тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ | News.MN

НОК: Нийтийн тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ

НОК: Нийтийн тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ

НОК: Нийтийн тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр (2020.11.24) өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.


Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР:

-Нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, өглөө 07:00 цагаас оройны 22:00 цагийн хооронд иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган, автобус бүрт хяналтын ажилтан ажиллуулж байна. Нийслэлийн эмзэг бүлгийн иргэдэд карт олгох ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот руу хүнсний тээвэрлэлт, хүнс тэжээл, шатахуун, эм эмнэлгийн ачаа бараа тээвэрлэх зорилготой 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол мөн энэ зорилгоор 1242 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр гадаргуугийн халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа халдварын голомтоос Улаанбаатар хот руу орох гэж байгаа жолоочид, түгээлтийн ажилчдаас шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байна. Хэрвээ шинжилгээнд хамрагдаагүй бол хөдөө орон нутаг руу нь буцаах арга хэмжээ авч байна. Хулгайн замаар иргэд аймаг орон нутаг руугаа явж байгааг таслах зогсоож байна.

Нийслэлийн хэмжээнд явган эргүүлийн 767 чиглэлд 1922 алба хаагч, авто эргүүлийн 65 чиглэлд 130 алба хаагч, бэлэн байдалд 324 алба хаагч, 62 автомашин үүрэг гүйцэтэж байна. Шуурхай штабын 11-324207 болон 11-321731 утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 850 санал, хүсэлт ирсэн. Нийслэлийн онцгой комиссоос QR кодыг түгээлт хийж байгаа болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад олгож байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 111 шинжилгээний цэг ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж