"Төмөр замчдын хоёр дахь шинжилгээний хариу гараагүй байна" | News.MN

"Төмөр замчдын хоёр дахь шинжилгээний хариу гараагүй байна"

"Төмөр замчдын хоёр дахь шинжилгээний хариу гараагүй байна"

"Төмөр замчдын хоёр дахь шинжилгээний хариу гараагүй байна"

Дорноговь аймгийн онцгой комисс үүсээд буй нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.24) мэдээллээ хийж байна.


ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА:

-Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болох 414 хүн, дам хавьтлууд болох 1504 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр хүмүүсийн 944 буюу 62.7 хувь нь шинжилгээнд хамруулаад байна. Одоогоор бүх хүний биеийн байдал хэвийн. Аймгийн хэмжээнд шинжилгээний 25 цэгийг зохион байгуулалтад оруулаад ажиллаж байна. Айраг, Замын-Үүд сумдад мэргэжлийн баг ажиллаж байна. Хүргэлтээр явж байгаа жолооч, ажилчдыг шинжилгээнд хамруулж байна. PCR давтан шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС:

-Аймгийн хэмжээнд хүнсний нөөц боломжийн хэмжээнд байна. Аймгийн 14 сумын хэмжээнд нийтдээ 72 байгууллагын мянга гаруй ажилтан албан үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 8000 гаруй хүнийг түргэвчилсэн оношлуураар оношилж, хариу нь эерэг гарсан болон сэжигтэй тохиолдол гэсэн 23 хүнийг тусгаарлалаа. Тэг зогсолтын ачаар сүүлийн хоёр хоногт аймгийн хэмжээнд шинээр тохиолдол гарсангүй. Хөл хорио, тэг зогсолт хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй байна. Одоогоор зургаан суманд тэг зогсолт хийгээд байна. Төмөр замчдын хоёр дахь шинжилгээний хариу гараагүй байна. Улаанбаатар хот болон бусад газраас дэглэм зөрчиж, ирж байгаа хүмүүс байна. Шууд хариуцлага тооцолгүй буцааж байгаа. Нас барсан хүний хуурамч гэрчилгээгээр Иххэт сумын найман хүн Улаанбаатар хотоос ирсэн. Энэ хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-24 64.119.19.195

КОВИД-ын голомт бий болгосон Төмөр замын удирдлагад хариуцлага хэзээ тооцох вэ. Төмөр замаас холбогдох зардал мөнгийг гаргуулах ёстой. Зам тээврийн Халтар сайд өөрөө урьд нь замын дарга байсан учраас энэ хэдийгээ цаагуураа хамгаалах өнгө аястай байгаа нь хэвлэлийн бага хурлын үеэр ажиглагдсан. Төрийн сайд хүн жаахан зарчимтай баймаар даа. Жалга довын үзлээсээ салах хэрэгтэй: Цаана чинь Монгол улсын эрх ашиг яригдаж байгаа болохоос биш төмөр замын вант улсын эрх ашиг яригдаагүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж