Дорноговь аймгийн онцгой комисс үүсээд буй нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.24) мэдээллээ хийж байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА:
-Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болох 414 хүн, дам хавьтлууд болох 1504 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр хүмүүсийн 944 буюу 62.7 хувь нь шинжилгээнд хамруулаад байна. Одоогоор бүх хүний биеийн байдал хэвийн. Аймгийн хэмжээнд шинжилгээний 25 цэгийг зохион байгуулалтад оруулаад ажиллаж байна. Айраг, Замын-Үүд сумдад мэргэжлийн баг ажиллаж байна. Хүргэлтээр явж байгаа жолооч, ажилчдыг шинжилгээнд хамруулж байна. PCR давтан шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС:
-Аймгийн хэмжээнд хүнсний нөөц боломжийн хэмжээнд байна. Аймгийн 14 сумын хэмжээнд нийтдээ 72 байгууллагын мянга гаруй ажилтан албан үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 8000 гаруй хүнийг түргэвчилсэн оношлуураар оношилж, хариу нь эерэг гарсан болон сэжигтэй тохиолдол гэсэн 23 хүнийг тусгаарлалаа. Тэг зогсолтын ачаар сүүлийн хоёр хоногт аймгийн хэмжээнд шинээр тохиолдол гарсангүй. Хөл хорио, тэг зогсолт хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй байна. Одоогоор зургаан суманд тэг зогсолт хийгээд байна. Төмөр замчдын хоёр дахь шинжилгээний хариу гараагүй байна. Улаанбаатар хот болон бусад газраас дэглэм зөрчиж, ирж байгаа хүмүүс байна. Шууд хариуцлага тооцолгүй буцааж байгаа. Нас барсан хүний хуурамч гэрчилгээгээр Иххэт сумын найман хүн Улаанбаатар хотоос ирсэн. Энэ хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.
Холбоотой мэдээ