Махны үнэ өсгөсөн түрээслэгчдэд 2 сая төгрөгийн торгууль ногдуулав | News.MN

Махны үнэ өсгөсөн түрээслэгчдэд 2 сая төгрөгийн торгууль ногдуулав

Махны үнэ өсгөсөн түрээслэгчдэд 2 сая төгрөгийн торгууль ногдуулав

Махны үнэ өсгөсөн түрээслэгчдэд 2 сая төгрөгийн торгууль ногдуулав

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын улсын байцаагч нар нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өдөр бүр хяналт тавин ажиллаж буй юм.

Ээлжит хяналт шалгалтыг өчигдөр (2020.11.23) Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д хийхэд 1 кг үхрийн махыг 15500, хонины ястай махыг 12000, адууны махыг 11000 төгрөгөөр худалдаалж байсан нь бусад зах, худалдааны төвүүдэд борлуулагдаж буй махны үнээс хэт өндөр болох нь тогтоогдож, нэр бүхий хоёр лангуу түрээслэгчид торгууль ногдуулжээ. Тодруулбал, тус худалдааны төвд махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулиар бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хөөрөгдсөн бол иргэнийг 2 сая, аж ахуй нэгжийг 20 сая төгрөгөөр торгох заалт үйлчилдэг.

ШӨХТГ-аас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр (2020.11.24) хүнсний зах, худалдааны төвүүдээр мах дараах үнээр борлуулагдаж байна.

  • “Хүчит шонхор” зах өглөөний 09.00 цагт жижиглэнгийн үнэ 1 кг хонины цул мах 8300, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000, үхрийн ястай мах 9500-11500, адууны мах 8500, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна.
  • Бөөний үнэ нь 1 кг хонины мах 6500-6800, үхрийн мах 7800-8500, адууны мах 6800-7000, ямааны мах 5200 төгрөгийн үнэтэй байна. Ерөнхийдөө махны нийлүүлэлт сайн буюу өмнөх өдрөөсөө 40.5 тн-оор өсч 123 тонн нийлүүлэгдсэн байна.
  • “Хархорин” захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнэ 1 кг хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500-9000, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна.
  • Бөөний үнэ 1 кг хонины мах 6300-6800, үхрийн мах 8200-8500, ямааны мах 5200 төгрөг байна.  Нийт 16 тн мах нийлүүлэгдсэн байна
  • “Содон бөмбөгөр” худалдааны төвд жижиглэнгийн үнэ 1 кг хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна.
  • “Юмт бөмбөгөр” худалдааны төвд жижиглэнгийн үнэ 1 кг хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна.
  • “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд жижиглэнгийн үнэ 1 кг хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн цул мах 12500, адууны мах 10000 төгрөгийн үнэтэй байна. Тус худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
  • “Нарантуул-2” захад адууны мах 2 тн, хонь 3.5 тн, ямаа 3.5 тн, үхэр 4.5 тн, нийт 13,5 тн мах нийлүүлэгдсэн байна. Тус захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах, хонины цул мах, үхрийн ястай мах, үхрийн цул мах, адууны мах тогтвортой байна.
  • Улсын их дэлгүүрийн Номин супермаркетад жижиглэнгийн үнэ 1 кг үхрийн ястай мах 10499, үхрийн цул мах 12499 төгрөгийн үнэтэй, монгол төмс 649, лууван 1299, монгол сонгино 2179, өндөг 399 төгрөг байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сансар сүлжээ дэлгүүр, Номин агуулахад хяналт шалгалт хийж байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд өнөөдөр (2020.11.24)-ийн 12.00 цагийн байдлаар 115 утсанд 25, чатботод 8, дуут шуудангаар 25, ибаримт апликэйшнээр 8 иргэн тус тус хандаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханштай холбоотой гомдол, хүсэлт ирүүлжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж