Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 90 өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5301 хүн оношилгоонд хамрагдсан ба 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 34402 хүнийг хамруулаад байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас "Ковид-19" халдварын шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж буй 18 төв, 90 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 725 эмч, мэргэжилтэн халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР