Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөгөөс | News.MN

Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөгөөс

Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөгөөс

Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөгөөс

Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөгийн шилдэг үзмэрүүдээс цувралаар толилуулж байна. Энэ удаа Монголын уламжлалт хувцас болох Ноён хөлт магнаг дээлийг танилцуулъя. 


XVII зууны үеэс Манж Дайчин улс нь Монгол, Хятад зэрэг орныг эрх нөлөөндөө оруулан, тэдгээр орны иргэдэд өөрийн угсаатны хувцасны хэв маягийг дэлгэрүүлсэн байна.

Чин улсын албаны хувцас нь хуанди, хунтайж, гүнж, ван гүнгүүдийн хувцаснаас гадна иргэний гэж ялгардаг байжээ. Ван гүнгүүдийн нэгэн адилаар Монголын тайж түшмэдийн зэрэг дэвийн хувцасны хэв маягийг тогтоосон байв. Чин улсын үеийн ноёдын хэргэм зэргийг тодорхойлох гол шинж тэмдэг нь лууны дүрс байжээ.

Энэ нь эртний хятадын төрийн бэлгэдлийн зүйл болно. Манж Чин улсын хувцасны загвар Монголд нэвтэрсэн нь Хятадад дэлгэрснээс нэлээд өвөрмөц. Монгол хувцас нь манж зүрчдийн хувцастай төстэй, нөгөө талаар монголчууд эрт үед Хятад оронд ноёрхлоо тогтоож байхдаа өөрсдийн хувцасны хууль гарган, уугуул монгол хувцасны загвараа хадгалан ирснээр хятад хувцсанд уусаагүй зэрэг нь монгол хувцсыг нэлэнхүйд нь манж хятад маягтай болгож чадаагүй юм.

Гагцхүү ноёд түшмэдийн зэрэг дэвийн хувцас л манж ёсны дагуу нэлээд өөрчлөгджээ. Богд хаант Монгол Улсын үеэс эхлэн Ар Монголын ноёд түшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дүрэмт хувцсыг “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хуулиар” тогтоосон байна. Энэ үеийн ноёд түшмэдийн ёслолын хувцасны зэрэг дэвийн тэмдэг, ямбаны хэрэгсэл нь Манжийн үеийнхээс нэлээд өөр болсны дээр лам түшмэдийн албаны хувцасны маяг шинээр буй болжээ. Ноёд түшмэдийн хувцасны зэрэг дэвийн ялгаа нь малгай, жинс, отго, хэргэмийн фүс зэргээс харагдана.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-11-24 202.179.21.214

zvgeer l ylgaatai ene ter gehees oor ymgvi todorhoi bicheech. yg yugaaraa ymar ylgaatai talaar

Avatar

Зочин 2020-11-24 202.55.188.44

Манж нар монголчуудад онцгой анхаарал хандуулж байсан. Манжийн Да Чин гүрний төрийн апаратад дэд дэсийн түшмэлийн албанд ихэвчлэн монгол хүмүүсийг тавьж байсан. Монголын сурвалжтанууд Манжийн төрөөс асар их цалин пүнлүү авч байсан.

Avatar

Зочин 2020-11-24 64.119.16.26

Тийм алтан сан харагдахгүй л байна даа. Музейгээ цөлмөчихөөд ганц торгон дээлтэй үлдэв үү

Avatar

Zochin 2020-11-24 165.225.110.83

Монголч эрдэмтэд монгол хувцас манж хувцсанд их нөлөө үзүүлсэн гэж үздэг юм байна лээ. Тэр ч аргагүй байх. Өмнө нь хэдэн зуун жил Монголын эрин байсан. Ганц манж ч биш Монголын эзэнт гүрний харьяанд байсан бүх улс орны хувцас хунар, хоол унд, соёлд Монголын нөлөө орсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж