Умардын дүрвэгч баригдалгүйгээр БНСУ-ын хил зөрчжээ | News.MN

Умардын дүрвэгч баригдалгүйгээр БНСУ-ын хил зөрчжээ

Умардын дүрвэгч баригдалгүйгээр БНСУ-ын хил зөрчжээ

Умардын дүрвэгч баригдалгүйгээр БНСУ-ын хил зөрчжээ

Энэ сарын эхээр Умард Солонгосын дүрвэгч А хэмээх эр өмнөд Солонгосын хилийн Ганвон мужийн өндөр хамгаалалттай, хоёр давхар, 3 метр өндөртэй төмөр хашааг даван хэнд ч баригдалгүйгээр хил зөрчжээ. Тэрбээр өөрийгөө гимнастикаар хичээллэдэг, муугүй авьяастай нэгэн хэмээн мэдүүлсэн байна.

Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар А гэгч тагнуулын албаны удирдлагуудын зохион байгуулж буй мөрдөн шалгах ажиллагааны дагуу мэдүүлэг өгчээ. Тус мэдүүлэг нь хүн итгэхэд бэрх байсан тул эрх баригчид түүний мэдүүлгийн үнэн эсэхийг шалгуулахаар ажлын хэсэг томилж, хил рүү илгээсэн байна.

А гэгч нь намхан биетэй, 50 кг жинтэй бөгөөд жижиг бие нь түүнийг 3 метр өндөр хашаа давахад "тус" болжээ.

Үнэн хэрэгтээ болсон явдлын дараахан хилийн манааны цэрэг хашааны дээгүүр татсан төмөр утас бага зэрэг доош дарагдсан байхыг анзаарсан ч тасдаж нугалсан, мушгисан зэрэг ноцтой гэмтэл учраагүй байсан тул тоолгүй өнгөрсөн байна.

Харин дүрвэгчийн мэдүүлгээс хойш хилийн цэргүүд тухайн үед яагаад хилийн хашаанд суурилуулсан мэдрэгч ажиллаж, дохиолол дуугараагүйн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Жил бүр олон арван хүн БНАСАУ-аас БНСУ руу дүрвэн гардаг бөгөөд ихэвчлэн БНХАУ-аар дамжин дүрвэдэг бол шууд Өмнөд Солонгосын хилээр гарах тохиолдол бараг үгүй юм байна. Учир нь хоёр Солонгосын хил маш өндөр харуул хамгаалалттай тул баригдалгүй хил зөрчинө гэдэг бараг боломжгүй ажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
8
БурууБуруу
7
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-24 66.181.176.74

Булганы гаралтай солонгос байнаа

Avatar

зочин 2020-11-24 139.5.219.47

ХОЙНООС УРАГШ НЬ ЗОРИУД ЯВУУЛЖ ДЭЭ. САЙН ШАЛГАХАД ИЛҮҮДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА. ГЭХ ДЭЭ МАНЬД ЯМАР ХАМАА БАЙХ ВЭ. УРДАХАА Л ХИЙЕ ЗҮГЭЭР.

Avatar

zochin 2020-11-24 49.0.212.165

Муу урвагчийг устгах хэрэгтэй, тиймд араас нь нууц а******н явуулах ёстой, Ким Жон Ун даргаа

Avatar

Ким жон ун 2020-11-24 150.129.143.248

За Монгол найз минь.Гүйцэтгэе

Avatar

Ким жон ун 2020-11-24 150.129.143.248

Мөн манай дүүтэй танилцаарай

Avatar

Зочин 2020-11-24 202.21.113.238

ene yag mongol hun garsan bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж