"Тусгаарлалтад байгаа 290 хүүхдийг PCR шинжилгээнд хамруулна" | News.MN

"Тусгаарлалтад байгаа 290 хүүхдийг PCR шинжилгээнд хамруулна"

"Тусгаарлалтад байгаа 290 хүүхдийг PCR шинжилгээнд хамруулна"

"Тусгаарлалтад байгаа 290 хүүхдийг PCR шинжилгээнд хамруулна"

Орхон аймгийн онцгой комисс үүсээд буй нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.24) мэдээллээ хийж байна.


ӨНӨӨДӨР ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА 290 ХҮҮХДИЙГ PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Орхон аймгийн Засаг даргын Эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Аймгийн хэмжээнд батлагдсан 17 тохиолдлын ойрын хавьтал болох 409 иргэн бүрэн хяналтад байна. Хоёр дахь болон дам хавьтлын 4750 иргэн дээр хяналт судалгааны ажил хийж байна. Нийтдээ зургаан тусгаарлах байранд 152 иргэнийг байршуулж, 290 хүүхдийг гэрээр тусгаарлаж байна. Халдварын тасагт найманэерэг гарсан хүмүүсийг PCR шинжилгээгээр дахин шинжлэхэд сөрөг гарсан иргэн байна. Өчигдөр тусгаарлалтын байранд байсан төмөр замын ажилчдыг PCR-ийн давтан шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Өнөөдрөөс гэрийн тусгаарлалтад байгаа 290 хүүхдийг PCR-ийн шинжилгээнд хамруулна. Өнөөдрийн байдлаар түргэвчилсэн оношлуурын 12 цэгээр 13692 иргэн шинжилгээнд хамрагдсан нь нийт хүн амын 11.5 хувь юм. Эдгээр түргэвчилсэн шинжилгээний 1025-д нь PCR-ийн баталгаажуулах шинжилгээ хийхэд өчигдрийн байдлаар 191 сорьц нь сөрөг гарсан. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид бүрэн түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсан. Түүврийн аргаар бүгдийг хамруулсан сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн.

"ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ХАРИУ НЬ ЭЕРЭГ ГАРСАН ХҮМҮҮСИЙН PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН"

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Орхон аймагт хүн амын нягтаршил өндөр байдаг учир хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Орхон аймгаас нийт 17 тохиолдол батлагдсан. Энэ тохиолдлуудын ойрын хавьтлын 400 гаруй, дам хавьтлын 4700 гаруй хүн тогтоогдсон. Хүн амын нягтаршил, дам тархалтын хавьтлууд өндөр, эрсдэл үүсэхээс сэргийлж хөл хорио, тэг зогсолт хийсэн. Өнөөдөр хоёр дахь хоног дээрээ явж байна. Үйлдвэр, үйлчилгээний бүхий л газрыг ариутгаж, иргэдэд үйлчлэх үйлчилгээний ажилчдыг түргэн оношлуураар шинжилгээнд хамруулж байна. Эхний ээлжинд бид ГОК, дулааны цахилгаан станц, төмөр зам, онцгой байдал, эмнэлгийн, цагдаа хүчний байгууллагын ажилчдыг түргэвчилсэн оношлуурт хамруулж чадсан. 14 мянга гаруй хүнийг түргэвчилсэн оношлуураар оношилж, эерэг гарсан хүмүүсийг PCR шинжилгээгээр дахин шинжлэхэд сөрөг гарсан. Өнөөдөр 290 орчим хүүхдийг дахин шинжилгээнд хамруулна.

АМЬДРАЛЫН БОЛОМЖ ТААРУУ ДӨРВӨН ӨРХИЙГ ХҮНСЭЭР ХАНГАЖ, ГЭРИЙГ НЬ ДУЛААЛЛАА

Орхон аймгийн Засаг дарга С.БАТЖАРГАЛ:

-Өчигдрийн байдлаар цахимаар 538 хүнсний захиалга ирсэн. Иргэдийн дунд хуурамч захиалга өгөх тохиолдлууд их байна. Зарим нь туршиж, хуурамч захиалга өгсөн бол зарим нь илт буруу хаяг өгсөн. Нийт хүнсний захиалгын 186 нь бодитой 352 нь хуурамч захиалга байлаа. Захиалгаар аваад очсон хүнсийг иргэд голж байна. Амьдралын бололцоо тааруу дөрвөн өрхийг олж тогтоон, хүнсээр хангаж, гэрийг нь дулааллаа. Ойрхон аймаг руу ирэх хүсэлтэй 2496 хүн, аймгаас явах хүсэлтэй нийт 1434 иргэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-24 161.35.195.133

Мөнхцэцэг даргаа. Орхон аймгийн нийт өрхөөс Эрдэнэт үйлдвэрт гэр бүлийн гишүүдээс ажилладаг бүх өрхөөс 1,1 хүнийг сонгон түргэвчилсэн оношлогоо 12 сарын 1 -ний хийх ажил зохион байгуулна уу.

Avatar

Зочин 2020-11-24 202.131.243.186

Өдөрт 3-4 тохиодол батлагдаж байхад бүх зах дэлгүүрүүд нь онгорхой. Маргаашнаас хаана гээд баахан хүн зах зээр шавуулсанаа больж байх жишээтэй. 0 зогслоо гэсэн мөртөө дэлгүүр аптек ажиллана ч гэх шиг. Тэгсэнээ сүүлийн 3 өдөр шинэ тохиолдол бүртгэгдээгүй үед бүх дэлгүүрээ хаачих юм. Яаж ажиллаад байна аа? Гол нь шуурхай байх хэрэгтэй. 12 сарын 01 гэхэд халдвар авсан бол илрэх хангалттай хугацаа өнгөрнө. Хий сүржигнээд байлгүй аймаг доторх хөдөлгөөнөө нээх хэрэгтэй.

Avatar

хэ хэ хэ 2020-11-24 49.0.212.165

Өчигдөр л "хамруулна" л гээд байсан, өнөөдөр ч бас "хамруулна" гэх юм. Дандаа хэзээ хэдний өдөр хийх хийх нь тодорхойгүй ирээдүй цаг дээр мэдээлэх юм. Нэн яаралтай шинжилгээнд оруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж