“ПСЖ” энэ улирлын 100 дахь гоолоо орууллаа

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

“ПСЖ” энэ улирлын 100 дахь гоолоо орууллаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтод Францийн “ПСЖ” клуб  өнгөрсөн шөнө “Челси”-гийн талбайд зочлон тоглож, 1:2-оор буулгаж авсан билээ. Ингэснээр Парисын баг энэ улиралд 45 тоглолтод оролцож, 100 дахь гоол оруулсан юм.  

Одоогоор тэдний өмнө 100 давсан гоол оруулсан гурван баг л бичигдэж байна. Энэ улиралд “Барселона” клуб 48 тоглолтод 137 гоол оруулсан амжилтаар Европын багуудыг тэргүүлж байгаа бол “Реал Мадрид” 3,7 тоглолтод 107 гоол оруулж, удаалж байна. 

Харин Германы “Боруссия Дортмунд” 41 тоглолтод 103 гоол оруулжээ.
 
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж