Ойрын өдрүүдэд дулаарна

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд дулаарна

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, хүйтний эрч сулрах төлөвтэй хэмээн Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж байна. Ойрын өдрүүдэд, ялангуяа энэ сарын 14, 15-наас бүх нутгаар нэмэх хэмд хүрч, дулаарах  төлөвтэй байгаа аж.

Нийслэлд маргааш -5 хэмийн дулаантай. Харин 13-ны өдрөөс 2-4 хэмд хүрч дулаарах юм байна. Ойрын өдрүүдэд хаврын урь орсон, дулаан цаг уур зонхилох юм байна.

Мөн иргэдийн дунд ойрын өдрүүдэд нэмж хүйтрэх мэдээлэл бий. тэгвэл энэ нь ташаа мэдээлэл, ямартай ч 15-ныг хүртэл урин дулаан орж, хүйтний эрч суларна гэдгийг албаныхан мэдээллээ.

Маргааш нөгөөдөр төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Говь талын нутгаар 12-14 м секунд хүрч салхилна. Завханы Цэцэн Уул, Отгон зэрэг сумдад энэ өвөл -58 хэм хүрч хүйтэрсэн. Тэгвэл эдгээр нутагт ойрын өдрүүдэд цаг агаар дулаарах төлөвтэй байгаа юм байна. Шөнөдөө -30-35 хэм, өдөртөө -10-15 хэмийн дулаан байна. Мөн Туул, Тэрэлж, Хэрлэн гол зэрэг их нууруудын хотгорт шөнөдөө -20-25, өдөртөө -6-18 хэм байна.

Мөн Дорноговь, Өмнөговь зэрэг хамгийн дулаан нутгуудад шөнөдөө -5-10, өдөртөө 5-10 хэм дулаан байх төлөвтэй. Гэхдээ ойрын өдрүүдэд 10 орчим хэмийн дулаантай, энэ сарын 15-наас хойш 10 хэм давж дулаарах төлөвтэй байгаа аж.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж