Хятад улс сарнаас дээж авчрах хөлгөө хөөргөв

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

Хятад улс сарнаас дээж авчрах хөлгөө хөөргөв

Хятад улс сарнаас дээж авчрах хөлгөө хөөргөв

Хятад улс өчигдөр /2020.11.23/ сарны гадаргаас дээж авчрах “Chang’e-5” хөлгөө амжилттай хөөргөжээ. Тус хөлгийг тээвэрлэсэн “Long March-5” пуужин Хайнань арлын Вэнчань сансрын буудлаас хөөрсөн ба пуужинг хөөрснөөс хойш 37 минутын дараа Chang’e-5 хөлөг салж, сарны тойрог замд орох траекторт шилжжээ.

Энэхүү төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл Хятад улс дэлхийд сарны хөрснөөс дээж авчирсан дэлхийн гурав дахь улс болж, АНУ, Зөвлөлтийн дараа бичигдэх юм. АНУ-ын хувьд “Apollo” хөтөлбөрийн хүрээнд 12 сансрын нисэгч 1969-1972 оны хооронд зургаан удаа сансарт хөөрч, нийт 382 кг сарны хөрсний дээжийг дэлхийд авчирчээ. Харин үүний дараа ЗХУ сар руу гурван удаа өөрийн станцаа илгээсний сүүлчийнх буюу “Luna 24” станц 1976 онд дэлхийд 170 грамм дээж авчирсан байна.

“Chang’e-5” хөлөг сарны үүсэл гарал, бүтэц зэргийг судлах зорилгоор сарны хөрснөөс чулуу, шорооны дээж авч, дэлхийд авчрах зорилготой билээ. Тус хөлгийн аялал нийт 23 хоног үргэлжилж, ирэх сарын дундуур гэхэд дэлхийд дээж авчирна гэж төлөвлөжээ.

Хятад улс өнгөрсөн онд анх удаа сарны алслагдсан хэсэгт хөлгөө буулгаж байсан бол энэ оны долдугаар сард Ангараг гариг руу анхны робот станцаа илгээсэн юм. Тус улс 2022 онд дэлхийн тойрог замд байнга ажиллах өөрийн станцтай болохоор зорьж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж