Зуны цагийн хуваарьт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Зуны цагийн хуваарьт шилжүүлнэ

Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны гэрлийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилготойгоор Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилждэг уламжлалтай. Тэгвэл энэ гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ. Өөрөөр хэлбэл энэ сарын 25-26-нд шилжих шөнө 24.00 цаг боллоо гэхэд та цагаа 01.00 дээр тааруулаарай.

Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийх юм байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж