ЭМЯ: Төрсөн өдөрт очсон 46 хүнийг тусгаарлажээ | News.MN

ЭМЯ: Төрсөн өдөрт очсон 46 хүнийг тусгаарлажээ

COVID-19

ЭМЯ: Төрсөн өдөрт очсон 46 хүнийг тусгаарлажээ

ЭМЯ: Төрсөн өдөрт очсон 46 хүнийг тусгаарлажээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.24) мэдээллээ хийж байна.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний 11.00 цагийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 4335 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт 32 хүнээс Covid-19-ийн халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын нийт тоо 672 болов. Үүнээс эдгэрсэн 342, ажиглалтад 28, ажиглалт дууссан 312 хүн байна. Мөн нийт 323 хүн эмчлэгдэж байгаагийн дотор биеийн байдал нь хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн байна.

Дотооддоо халдвар авсан тохиолдол нийт 235 боллоо. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод шинээр 3, нийт тохиолдол 54
  • Сэлэнгэд шинээр 26 тохиолдол, нийт тохиолдол 124
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 14
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 17
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 20
  • Говьсүмбэрт шинээр 2, нийт тохиолдол 3
  • Зөөвөрлөгдсөн тохиолдол шинээр 1 (ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн жолоочийн давтан шинжилгээнээс илэрсэн) тус тус бүртгэгдээд байна.

Монгол Улс арга хэмжээгээ эрт авсан учир 70-80 хувь, 3-4 дахин бууруулж чадсан. 991 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлаад байгаа бол 7000 гаруй хүнийг хоёр дахь хавьтал хэмээн тусгаарласан. Нэг хүн 7-23 хүнд халдвар халдаах эрсдэлтэй. Халдварын нууц үе 5.2 хоног гэж үзэж байна. Хариу арга хэмжээг эрт аваагүй бол өдийд 800-900 гаруй хүн халдвар авсан байх байлаа. Бид эмчилгээндээ уламжлалт эмчилгээний арга хэрэглэж, туршиж байна. Сэлэнгэ аймагт одоогоор хатуу, зөөлөн биетээс халдвар тархаагүй. Агаар дуслын замаар халдсан гэж үзэж байна. Хятад улсаас орж ирсэн ажиллах хүчийг яг л зааврын дагуу тусгаарласан. Төмөр замчдын тэмцээний хувьд Оросын иргэдээс халдвар тархсан гэж хэлэхгүй. Улаанбаатарт 28 түргэвчилсэн цэг, 68 өрхийн эмнэлгүүд Covid-19-ийн шинжилгээ авах боломжтой. Замын-Үүд суманд PCR шинжилгээний лаборатори байгууллаа. Орхон, Сэлэнгэд хүчин чадлаа нэмэгдүүллээ. Буянт-Ухаа нэг болон хоёрдугаар хороололд манай эмч нар ажиллаж байна.

ХҮНТЭЙ АЛЬ БОЛОХ ГАР БАРИХГҮЙ, ӨӨР АРГААР МЭНДЧИЛЭХ ХЭРЭГТЭЙ

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Одоогоор нийт 70512 хүн Covid-19-ийн шинжилгээнд хамрагдаад байна. Хүнтэй аль болох гар барихгүй, өөр аргаар мэндчилэх хэрэгтэй. Хүргэлтийн үйлчилгээний ажилчид амны хаалт зүүж, бээлий өмсөх хэрэгтэй байна. Банкны ажилчид тусгай зориулалтын хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй. Тусгай дэглэмийн хувцсыг Covid-19-ийн голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа нар өмсөх нь зүйтэй. Ардын эмнэлгийн эмч нар бидэнд зөвлөмж, зөвлөгөө тусгасан ном өгч байсан. Уламжлалт дархлаа дэмжих, цэгэн иллэг хийх зэрэг аргуудыг та бүхэнд зааж байна.

Монгол Улс дунджаар 2.0-2.6 дайралтын түвшинтэй байна. Халдвар агаар болон ахуйн нөхцөлд тархаж байгаа гэсэн судалгаа бий. Гэртээ байж, аль болох олон хүн үйлчлүүлдэг эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй байна. Бохирдсон орчинд вирус тархдаг. Үнэхээр явах шаардлагатай бол маскаа зүүж, бээлийгээ өмсөж, зай байх шаардлагатай. Одоогоор нийт 428 амьсгалын аппарат байна. Цаашид ч нэмэх төлөвтэй байна. Мөн амьсгалын аппарат хэрэглэж байгаа Covid-19-ийн халдвартай хүн байхгүй.


НИЙСЛЭЛИЙН ТАВАН ДҮҮРЭГТ 54 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Улаанбаатар хотод батлагдсан 54 тохиолдол нийт таван дүүргээс илэрсэн байна. Тодруулбал:

СонгиноХайрхан дүүрэгт – 11 тохиолдол,

Чингэлтэй дүүрэгт – 9 тохиолдол,

Сүхбаатар дүүрэгт – 11 тохиолдол,

Баянзүрх дүүрэгт – 17 тохиолдол,

Хан-Уул дүүрэгт – 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улаанбаатар хотын батлагдсан тохиолдлуудын гэрийн байршлууд нь эдгээр дүүргүүдэд байгаа ч энэ хүмүүс янз бүрийн арга хэмжээнд оролцож, үзвэр үзэх, хамт хоолонд орох, мөн ажил үүргээ гүйцэтгэж явжээ. Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18, 13 дугаар хороо, Баянгол дүүргийн 18, 1, 4, 6 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 21, 10, 16 дугаар хороо, Багануур дүүргийн 4, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг, амьдардаг хүмүүс коронавирусийн халдварт өртсөн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Шинээр илэрсэн гурван тохиолдлын нэг нь Буянт-Ухаа хороололд анхны батлагдсан хоёр тохиолдолтой хамт хүүхдийн төрсөн өдөрт оролцсон. Энэ төрсөн өдөрт оролцсон 46 хүнийг тусгаарлаад байна. Харин хоёр дахь тохиолдол нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч. Энэ хүн төмөр замын батлагдсан тохиолдолтой хавьтал болсон. Гурав дахь хүн нь мөн Буянт-Ухаа хорооллын өмнө батлагдсан тохиолдолтой хавьтал болсон хүн байна. Бид эдгээр хүмүүстэй хавьталд орсон ойрын 112 хүнийг, хоёр дахь хавьталд орсон 176 хүнийг, нийт гурван тохиолдлын 278 хавьтлыг илрүүллээ. Дараа нь Сэлэнгэ аймагт шинээр илэрсэн 26 тохиолдол нь ойрын хавьтал хэмээн тусгаарлагдсан хүмүүс. Говьсүмбэр аймагт ч мөн тусгаарлагдсан хүмүүсээс илэрсэн" гэв.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, November 23, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж