“Ай Ти Би 2016”-д Н.Батцэрэг сайд Монголын талбайг албан ёсоор нээлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

“Ай Ти Би 2016”-д Н.Батцэрэг сайд Монголын талбайг албан ёсоор нээлээ

2016 оны 3 дугаар сарын 9-ний өглөө сайд Н.Батцэрэг “Ай Ти Би 2016” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн Монголын талбайг албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд Берлин хотын үзэсгэлэнгийн “Ай Ти Би”-гийн тэргүүн ноён Давид Рютц хүрэлцэн ирсэн нь манай орон 2015 онд тус  үзэсгэлэнд “Түнш орон”-оор амжилттай оролцсоны нэг илрэл боллоо.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс 101 хавтгай дөрвөлжин метр талбайд 6 тур оператор, МИАТ ХК, Нийслэлийн аялал жуулчлалын газар монголын аялал жуулчлалыг төлөөлж оролцон, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж