Премьер лиг: Хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхэд тоглолт үзэж болно | News.MN

Премьер лиг: Хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхэд тоглолт үзэж болно

Премьер лиг: Хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхэд тоглолт үзэж болно

Премьер лиг: Хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхэд тоглолт үзэж болно

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн үзэгч, хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэхэд нэвтэрч, тоглолт үзэхийг зөвшөөрлөө. Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нийт 4000 үзэгчийг цэнгэлдэхэд нэвтэрч, тоглолт үзэхийг зөвшөөрчээ. Энэ нь дан ганц хөлбөмбөгийн Премьер лиг гэлтгүй Их Британийн гадаа талбайн бүхий л спортын тэмцээн, уралдаанд үйлчлэх аж.

Дөрвөн мянган үзэгч цэнгэлдэхэд тодорхой зайтай, хоёр хэсэгт хуваагдан суух юм байна.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонs өчигдөр (2020.11.23) гаргасан мэдэгдэлд “Үндэсний хэмжээнд тавигдсан хязгаарлалт ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр дуусгавар болно. Хүмүүс ‘зургаагийн дүрэм’-ийг баримтлан гэрээсээ гарч болно. Хуримын үйлчилгээ, гадаа талбайн спорт арга хэмжээнүүд хэвийн үргэлжилнэ. Цэнгэлдэхэд явагдах спортын арга хэмжээнүүдэд үзэгчдийг хоёр хэсэгт хуваан нэвтрүүлж, зайтай суулгаж болно” хэмээжээ.

Сүүлд гарсан мэдээллээр Премьер лигийн зарим багууд хаалттай цэнгэлдэхэд, хөгжөөн дэмжигчгүй тоглохыг илүүд үзэж байгаа аж. Мөн цөөн хэдэн багууд цэнгэлдэхийнхээ суудлаас хамаарч дөрвөн мянга бус хоёр мянган үзэгч нэвтрүүлэх бодолтой байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж