Гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага ирж, 126 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага ирж, 126 хүн эрүүлжүүлэгджээ

Гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага ирж, 126 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.11.23) нийт 788 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 332 нь, гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага байсан аж. Мөн хулгайлах гэмт хэргийн тав, гэмт хэргийн шинжтэй 20 тохиолдол гарчээ.

Согтуугаар автомашин жолоодсон 15, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 49, хүний биед халдсан 17, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 32 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 126 хүн эрүүлжүүлэгдэж, дөрвөн хүн гэмтжээ.

ЭХ СУРВАЛЖ: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж