10191 жолооч зөрчлийн оноогоо хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

10191 жолооч зөрчлийн оноогоо хасуулжээ

Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж буй жолооч нарын оноог хасах журам хэрэгжээд 38 хоножээ. Энэ хугацаанд нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулсан байх юм. Зөрчил гаргасан жолооч нарын 50 хувь нь өөрт байх 10 онооноосоо нэгийг нь үлдсэн нь хоёроос тав хүртэл хасуулсан байна. Өөрөөр хэлбэл ихэнх жолооч өөрөө хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл зорчигчийнхоо хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж оноогоо хасуулсан тохиолдол их бүртгэгджээ. Мөн гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог, орон нутгийн замд явахдаа хүн ба ачаа тээвэрлэх журмыг зөрчсөнөөс болж ийнхүү зөрчлийн оноогоо хасуулж, торгуулсан байна. Зарим жолооч нарын тухайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хэрэгжиж эхэлсэн зөрчлийн оноог давхар шийтгэл хэмээн хүлээж аваад буй. Тэгвэл Замын цагдаагийн газраас энэхүү журмыг шийтгэл биш. Тухайн жолоочийн гаргасан зөрчлийг мэдээллийн санд цахим хэлбэрээр бүртгэх боломж. Зарим мөнгөтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм байнга зөрчдөг. Гэхдээ тэд энэ үйлдлээ  юман чинээ тоодоггүй, торгуулийн мөнгийг нь төлчих нь гэж боддог. Харин ийнхүү жолооч нарт зөрчлийн оноо автоматаар олгож, хасах болсон нь дүрэм зөрчсөн жолооч нарт сануулга болж эхэлсэн гэж ЗЦГ-аас мэдээллээ.

Зөрчил гаргасан жолооч нар оноо нь хэдэд хүрсэн, хаана ямар дүрэм зөрчиж оноогоо хасуулсан зэрэг мэдээллээ утсандаа тусгай апплкейшн татаж, шалгадаг болох боломжтой. Гэхдээ энэхүү техникийн ажил бүрэн хийгдэж арай дуусаагүй. Энэ хүртэл www.service.police.gov.mn сайтад хандаж өөрийн зөрчлийн оноо, торгуулийн талаарх мэдээллээ авч болно.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа нар бэлэн бусаар зөрчил гаргасан жолооч нарыг торгож байгаа. Одоогоор энэхүү бэлэн бусаар торгох цахим машин нийт цагдаа нарын 60-70 хувьд очжээ. Энэ нь зарим орон нутагт замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын оноог хасаж, торгох ажил хоттой харьцуулахад бага явагдаж буй гэсэн үг юм.  

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж