Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар ярилцлаа.
-Covid-19-ийн эсрэг вакцин дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах явц олон улсын хэмжээнд ямар байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 164 вакцин туршилтын өмнөх шатандаа, 48 вакцин туршилтын шатандаа байна. Туршилтын шатны 48 вакцинаас АНУ-ын дөрөв, БНХАУ-ын мөн дөрөв, Их Британийн нэг, ОХУ-ын нэг, Энэтхэгийн нэг, нийт 11 вакцин туршилтын гуравдугаар шатандаа байна.
-Таны хэлсэн дээрхи 11 вакцинаас одоогоор тодорхой үр дүн гарсан вакцин байна уу?
-Одоогийн байдлаар нэр бүхий 11 вакцинаас АНУ-ын “Moderna” компани, мөн АНУ-ын “Pfizer”, ХБНГУ-ын “BioNTech” компаниудын хамтран хөгжүүлж буй вакцинуудын эмнэл зүйн III шатны үр дүн өндөр гарсан. Тухайлбал, “Moderna” компанийн вакцины туршилт 94.5 хувьтай бол “Pfizer” компанийнх 95 хувийн үр дүнтэй гарсан байна.
–Засгийн газраас хүн амаа вакцинжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар миний бие ажиллаж байна. Хүн амынхаа аюулгүй байдлыг хангаж, вакцинжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна.
Манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байна.
Вакцин худалдан авалтыг COVAX хөтөлбөрийн хүрээнд хийснээр ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй вакцин авахаас гадна үнэ өртөг нь COVAX хөтөлбөрийн хөнгөлөлттэй үнээр байх юм.
Эрүүл мэндийн яамнаас вакцин тээвэрлэх, түгээх, хүн амаа вакцинжуулах үндэсний төлөвлөгөөг 2020 оны долдугаар сараас боловсруулан ажиллаж байна. ДЭМБ-аас тавьж буй шаардлагыг хангаж буй вакцинуудын нэр төрөл, хүн тунгийн хэмжээ, хоногийн зай зэрэг мэдээлэл энэ сараас л тодорхой болж байна.
"АРД ИРГЭДЭЭ ТҮРГЭН ХУГАЦААНД ВАКЦИНЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА"
-Гадаад харилцааны яамнаас гаднын орнуудтай вакцины асуудлаар хэр ярилцаж байна вэ? Нааштай хариу байна уу?
-Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ГХЯ-ны зүгээс хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан вакцин хөгжүүлж буй "Moderna", "Pfizer", "AstraZeneca" зэрэг компанитай холбоо тогтоож, вакцин худалдан авах асуудлаар уулзалт хийж, мэдээлэл авч байна. Мөн түүнчлэн ГХЯ хоёр талын шугамаар Канад, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Австрали, зэрэг оронтой харилцаж, вакцин худалдаж авахад дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна.
-Улс орнууд ямар вакциныг илүүтэй сонирхон худалдаж авч байгаа вэ?
-Цар тахлын эсрэг вакцин хөгжүүлж буй улс орнууд мэдээж өөрсдийн вакциныг хэрэглэх байх. Харин бусад орны хувьд нэгэнт үр дүн нь тодорхой хэмжээнд олон улсад мэдэгдээд байгаа АНУ-ын “Moderna”, “Pfizer” зэрэг компанийн вакцинуудаас гадна Оксфордын их сургууль болон "AstraZeneca" компанийн хамтран хөгжүүлж буй вакциныг худалдан авах захиалга өгч байна. Үнийн хувьд “Pfizer” компанийн вакцины нэг тун нь 19.50 ам.доллар, “Moderna” компанийн вакцин 32-37 ам. доллар, “AstraZeneca” компанийн вакцин 3 орчим ам.доллараар зарагдах төлөвтэй байна. Өмнө дурдсан COVAX хөтөлбөрт нийт 92 орон албан ёсоор хамрагдсан бөгөөд цар тахлын эсрэг вакцин гарсан тохиолдолд том, жижиг гэж ялгалгүйгээр хүсэлт тавьсан орнууддаа вакциныг жигд хуваарилан түгээх юм.
-Вакцин хөгжүүлэх, бүртгүүлэх зэрэгт хэдий хэр хугацаа ордог вэ? Монгол Улсад вакцин оруулж ирэх хугацааг тойм байдлаар хэлэх боломжтой юу?
-Вакцин хөгжүүлж буй компани эхлээд өөрийн улсын эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлөө авах ёстой. Үүний дараагаар вакциндаа чанар, аюулгүй байдлын урьдчилсан баталгаажуулалт хийлгүүлэх хүсэлтээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж, мөн зөвшөөрөл авна. ДЭМБ-ын хувьд урьдчилсан баталгаажуулалт хийхэд багагүй хугацаа зарцуулдаг боловч цар тахлын үеийн нөхцөлд байдалд тохируулан түргэвчилсэн горимоор зөвшөөрлөө өгөх боломжтой. ДЭМБ ийнхүү дээрх хүсэлтийг хүлээн авч, түргэвчилсэн горимоор зөвшөөрөл өгсөн ч вакцин худалдаанд гаргах зөвшөөрөл хамгийн хурдандаа 2021 оны 1-2 дугаар улиралд гарах төлөвтэй байна.
Засгийн газар вакцин гармагц ард иргэдээ вакцинжуулах зорилт тавиад ажиллаж байна. COVAX хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн орны жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээрт бичигдсэн байгаа. Иймд бидний хувьд эхний ээлжид вакцин авах боломж нэмэгдэж байна гэсэн үг. Мөн бусад вакцин үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж байна.
Ард иргэддээ хандаж хэлэхэд, Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар эх сурвалж нь тодорхойгүй, үндэслэл, нотолгоогүй янз бүрийн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тархаж буй энэ үед гагцхүү Засгийн газраас гаргаж буй мэдээллийг албан ёсны, үнэн бодит мэдээлэл гэж хүлээн авахыг зөвлөж байна.
иргзн 2020-11-24 202.179.27.138
Угаасаа л энэ Улс орон аль хэдийн Дампуурчихсан ЭЗ- тай Гадны зээл тусламжинд өдөр хоногийг өнгөрүүлж яваа гэдгийг энэ Гоё юм яриад ЭЗ-чид мэдэхгүй байна гэхэд гайхмаар Монгол улс аль хэдийн Дампуурчихсан шүү дээ
х***а Тайван 2020-11-24 202.9.40.203
Энхтайван чиний сайд гэж ац нь байдаг юм бэ? Монголын түүхэн дэх хамгийн муу сайд. Ичиж үхмээр с**
хаха 2020-11-24 66.181.166.36
Яг юу нь муу юм бэ? Зүгээр л муу юм уу? хаха
хаха 2020-11-24 66.181.166.36
Яг юу нь муу байна? хаха
Зочин 2020-11-24 192.82.74.56
Н.Энхтайван өөрийн чадварыг харуулах цаг хугацаа нь болоогүй байна. Нөгөө талаар ГХЯ-ны үйл ажиллагаанд ямар алдаа доголдол гарчихаад байгаа юм бэ дээ. Арчаагүй, чадваргүй, атаарах уу амьтад л ингэж хөгийн юм бичих юм даа. Сайд болж чадаагүй дээ хорсдог хүмүүс байдаг л байх даа хөөрхий зайлуул. Харин шинэ сайд Н.Энхтайванд ажлын амжилт хүсье!
Алтаа 2020-11-24 66.181.161.14
Амжилт сайдаа
Иргэн 2020-11-24 66.181.185.201
Энэ нөөхр чинь өөрийгөө өмөөрөөд магтаад ком-т оруулаад байдаг юм шиг байнаа.Эсэвл ийм олон пялдаг тролтой юмуу
Зочин 2020-11-24 66.181.186.218
Вакцин оруулаад ирвэл Элбэгдорж дээр эхлээд туршина шүү.
Зочин 2020-11-24 66.181.161.23
Чам шиг орк дээр туршина мал аа
Зочин 2020-11-24 103.26.194.91
Манай ГХЯ амжилттай сайн хэлцэл хийж байгаад баяр хүргэе.Амжилт
Зочин 2020-11-24 202.126.88.215
Короногүй жаргах цаг хурдан ирээсэй
Зочин 2020-11-24 202.126.88.215
Гадаад харилцааны сайд хамгийн үнэн зөв мэдээллийг өгч байгаа гэдэгт бүрэн итгэлтэй бн. Ард түмэнд одоо вакцин л хэрэгтэй бн
Зочин 2020-11-24 202.126.89.99
Астразенка-г Их британий Ерөнхий сайд Жонсон 70% үр дүнтэй гэсэн нь тааруухан гэсэн үг. Модерний захирал авах хэмжээнээс хамаарч 25-37 доллараар зарна гэсэн. Явж явж хоёр хөрш л үнэгүй өгч биднийг харж үзэх байх даа. Өр зээл тавих хэрэг бна уу?
Иргэн 2020-11-24 66.181.180.197
Юу вэ модерн компанийн вакцин 16 ам.доллар гэж зарлагдсан шүү.юун 2 дахин өсөөд 32-37 ам.доллар болчихвоо.энхтайван сайдаа битгий л мөнгө хусах тухай бодоод байгаараа арайч дээ.ДЭМБ 20 туслахад 50.6 сая ам доллараар гурван сая бүрэн вакцинжуулах шүү дээр.сангийн сайд,гадаад харилцааны сайд нар гуай энэ удаа ард түмнээ бодоод мөнгө битгий хусаарай даа.хардах эрх хүн болгонд бий шүү.
Google 2020-11-24 66.181.166.36
АНУ-ын ЗГ 1 тэрбум $ хөрөнгө оруулсан учир $15 оор хямдхан нийлүүлнэ гэсэн мэдээ байна. Хувийн компани тул ашиг олон зорилготой байгаа бусад зах зээлд өндөр үнэтэй зарна гэсэн байна. https://observer.com/2020/11/covid19-vaccine-price-pfizer-moderna-astrazeneca-oxford/
Эерэг байж, сөрөг тестлий… юм бүхнийг харлуулахгүй байя
Зочин 2020-11-24 192.82.75.24
Энхтайван сайд аа! Гараагүй бгаа вакцин яах вэ? Арга чарга бдаг бол Хятадаас бүх иргэндээ хүрэлцэхээр оношлуур хурдан олж ирээд бүх иргэнээ шинжлээд хориогоомхурдан тавь Өөр арга бхгүй Тамхятад хэлтэй хүн хятадууд ямар аргаар коронатай тэмцэж бгааг мэдэж бгаа бх Өөр арга бхгүй Бүгдийг шинжилгээндихамруулаад хориогоо тавьж бна
Зочин 2020-11-24 66.181.166.36
Оношлуур иржагаашдээ, хөгшөөн аль альныг нь л хийж байгаа харагдандаа. Сайн ажиллаж байгаан биш үү хө
ard 2020-11-24 202.9.46.85
monhoiin turshit bolohuuuu 3 sayhan hvneeee lalruuudaaa htsaaarai durgui hvree
Зочин 2020-11-24 59.153.112.199
Уг нь Монгол улс эрдэмтэн, мэргэжилтнүүдээ дэмжээд энэ вакциныг хөгжүүлэх тал дээр ажиллуулсан бол гаргаад л ирэх байсан байх. Дэлхийг хамарсан цар тахал гэдэг маш том боломж. Даанч нарийн ширийнийг ойлгох, бодох чадваргүй бүдүүн баараг товарищуудыг толгой дээрээ залчихаар яалтай ч билээ.
иргэн 2020-11-24 202.179.27.138
Боломж нь байж болно Чанаргүй хуурамж Вакцин оруулж Иргэд ээ Бурханы оронлуу залж балрах вий дээ Найдваргүй ш дээ Та нар
Зочин 2020-11-24 122.201.21.240
Moderna, -20 tem; pfizer -70 градусын нөхцөлд хадгалах юм билээ, манайд тийм хүйтэн орчин байхгүй, одоогоор Оксфортын астра зенека, ОХУ ын Спутник V л манайд илүү тохиромжтой харагдаж бна лээ, Хятадууд дэлхий нийтэд зарлахгүй байгаач маш өндөр үр дүнтэй вакцин гаргаж авсан байгаа дотроо 4 төрлийх бна, авах болбол маш нарийн шалгах хэрэгтэй, мэдээж энэ тал дээр улс төрчид биш, АУ нб нэртэй эрдэмтдийн санал боол судалгаа чухал шүү,
Зочин 2020-11-24 59.153.112.199
Хятадын вакцины туршилтад орсон хүн чадхийсэн. Найдваргүй
Иргэн 2020-11-24 66.181.185.201
Зээл тусламжийн мөнгөөр авбал америкаас л шахаа авна даа. Мөнгөний эзэн /ОУВС, Дэлхийн банк/ америкчуудын үр дүн тодорхойгүй вакциныг өндөр үнээр л авна даа. Төсөвтөө суулгаад өөрсдийнхөө мөнгөөр авбал ядаж сонголттой байх юм даа. 2 хөршийн ЭХ салбар бол мундаг шүү дээ.
За даа энэ сайд мэтийн хүүхэлдэйнүүд ойлгох ч үгүй биз дээ.
Дашрамд энэ нөхөр чинь сошиалаар их юм бичдэг гэсэн. Доор байгаа өмөөрсөн ком-уудыг өөрөө оруулсан байхаа.
Зочин 2020-11-24 202.21.108.26
АНУ ын вакцин хамгийн аюултай, эрсдэлтэй. Аваад ирвэл Монголчууд хүлээж авахгүй, нийтээрээ хийгдэхээс татгалзах шинжтэй. Одоогоор ямарч эрсдэлгүй ганцхан вакцин байгаа нь ОХУ ын Sputnik V л байна.
Putin 2020-11-24 202.21.109.104
ОРОСУУД НААД ВАКЦИНЫГ ХИЙХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖГҮЙ ГЭЖ АЛБАНЫ ХҮН ТЭГЖ ХЭЛЖ БАЙЛЭЭ
Зочин 2020-11-24 64.53.213.82
Solongost uildverluuleheer heleltsej baigaa orosuud. ter ni deer baihaa manaidaa
Зочин 2020-11-24 66.181.161.23
Америк найдвартай ард түмэн хийлгэхгүй гэж хуцах аа боль оросын гөлөг өө орост юу ч байхгүй иргэд нь ч өөрсдийнхөө вакциныг хийлгэхгүй бгаа чам дээр туршвал яадаг юм гэхээс
Уншигч 2020-11-24 66.181.181.189
ХУРАНДАА ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. БҮХ НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАЖ ЭНЭ АЮУЛТ ӨВЧНИЙГ ДАВЖ ГАРЦГААЯ
Иргэн 2020-11-24 66.181.161.49
Би бол хэзээ ч вакцин хийлгэхгүй. Японд хүүхдүүддээ олон төрлийн вакцин ойр ойрхон хийлгэснээс болж арьсны харшил үүсч, төрөл бүрийн вирусын гаралтай ханиад ойр ойрхон тусч байсныг мэдэх юм. Вакцины үр дүн гараагүй. Харин ч сөрөг нөлөөтэй байсан. . Хүний байгалийн дархлаагаар өвчнийг анагаах ёстой. Нэг ч шөнө хүүхэд харж нойргүй хонож үзээгүй хүмүүс вакцин вакцин гэж орилохоо бол. Вакцин худалдаж авах мөнгөөрөө ажлын байр бий болго.
Зочин 2020-11-24 66.181.166.36
Эмч, цагдаа, архаг өвчтэй хүнд л хийе, хүүхдэд хийгээд яахын
Цаанаа нэг сүлдгүй юм шиг 2020-11-24 66.181.186.155
Энэ засагт олигтой сайд бн уу
Зочин 2020-11-24 202.21.109.104
ХАХА БАЙГАА БАЯЛАГ НЬ ЭНЭ
Царайны сайхнаар цай сүлэхгүй... 2020-11-24 66.181.166.36
Чинийхаар бол нэг модел/бөх сонгохон л дээ… ХАХАХА
Иргэн 2020-11-24 66.181.185.201
Гадаад харилцааны сайд гэдэг чинь улс орны бас нэг нүүр царай болдог юм. Энэ нөхрийн имиж, ярьж хэлж байгаа гээд бүх юм нь үнэндээ л жул даа.
Харахаар нэг т СӨХ-ийн идвэхтэй дарга харагдаад байдаг юи.
Зочин 2020-11-24 202.126.88.215
Энэ сайдыг сайн мэднэ. Зөв залуу. Дэмждэг шүү. Улам сайн ажлаарай
Зочин 2020-11-24 202.126.88.215
Сайн ажиллаж байсан тулдаа 1 жил сэтгэл амар байлаа. Дэлхий дийлэхээ больсон. Бид одоо харин хамтдаа даван туулахаа яръя
Саран 2020-11-24 103.57.92.242
УНГАР УЛС ОРОСЫН ВАКЦИНЫГ ОНГОЦООР БУУЛГААД АВЧ БАЙНА, ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ, ЮУН ДЭМБ вэ, НААД ДЭМБ ЧИНЬ 30 ХУВИЙГ БИЛЛ ГЕЙТС ГАНЦААРАА САНХҮҮЖҮҮЛДЭГ ХУВИЙН БАЙГУУЛЛАГА , ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ГАХАЙН ХАНИАД ТҮГЭЭЖ МӨНГӨ УГААСАН ГЭДЭГ, ОДОО БАС КОРОНАГААР МӨНГӨ УГААЖ ЭХЛЭВ
Наран 2020-11-24 66.181.166.36
Томоор бичсэн болгон үнэн гэсэн үг биш, нотлох баримт байхгүй бол зохиол шүү…
Зочин 2020-11-24 202.21.109.104
ЗӨВ
Зочин 2020-11-24 117.111.2.58
та нар өөрсдөө тв ээр гэр бүл ач зээтэйгээ хамт вазцин хиылгэж байгаагаа харуул
Зочин 2020-11-24 66.181.166.36
Бүгдийг нь тарихгүй ээ, эмч, цагдаа, архаг өвчтэй хүмүүсийг л вакцинжуулснан дээр байх
Зочин 2020-11-24 66.181.180.110
Mash zov! Delkhiin eruul mendiin baiguullagaiin CAVI vaccine iig avaarai
иргзн 2020-11-24 202.179.27.138
Хүрэлсүхийн ЗГ-т мэргэжилийн ямарч чиг баримжаагүй Томилгооны хэдэн Сайдууд Содбаатараа эхлээд Ажилаа хийж чадахгүй Ажил аваад Цар тахал дотоод доо алдсан Гэмт хэрэг үйлдсэн
Үнэн2 2020-11-24 103.212.119.31
иргзн 53 минутын өмнө 202.179.27.138
Хүрэлсүхийн ЗГ-т мэргэжилийн ямарч чиг баримжаагүй Томилгооны хэдэн Сайдууд Содбаатараа эхлээд Ажилаа хийж чадахгүй Ажил аваад Цар тахал дотоод доо алдсан Гэмт хэрэг үйлдсэн
Зочин 2020-11-24 159.69.55.98
За эмнэлгийн ор дүүрээгүй байгаа дээр нь эртхэн гадуур тэнэж корона тусаад эмчлүүлээд эсрэг биеттэй болоод авья. Баталгаагүй вакцин авчираад үнэтэй шахах шинжтэй
Зочин 2020-11-24 66.181.166.36
Эсрэг биеттэй болж амжихгүй үхээд өгвөл яан… ДЭМБ-ын баталсан вакциныг нь авна гэсэн байна
Жулдаж байна 2020-11-24 103.229.122.39
Яг үнэндээ энэ засгийн газарт олигтой ганц ч сайд байхгүй, ялангуяа ГХЯ, ХХААХҮЯ-ны сайд нар бүр хэрэг байхгүй, мэргэжлийн биш хүмүүс, ямарч чадваргүй, зүгээр л цүнх баригч жул амьтад.
ГХ сайд ХААН-н сайд нар арай арай жул. Улсаар бүү тогло 2020-11-24 103.212.119.31
Жулдаж байна 7 минутын өмнө 103.229.122.39
Яг үнэндээ энэ засгийн газарт олигтой ганц ч сайд байхгүй, ялангуяа ГХЯ, ХХААХҮЯ-ны сайд нар бүр хэрэг байхгүй, мэргэжлийн биш хүмүүс, ямарч чадваргүй, зүгээр л цүнх баригч жул амьтад.
Copy Paste 2020-11-24 66.181.166.36
Намтруудыг нь уншиж үзлээ, чинийхаас лав хавь илүү нь тодорхой байна, зоригтой юм бол намтраа харуулчих
Зочин 2020-11-24 64.53.213.82
Changarnaa yavaandaa
Зочин 2020-11-24 66.181.161.76
goloo tsohison @lnuud
Хотын уугуул иргэн 2020-11-24 64.119.19.195
Монгол улс 70 жил Орос вакцинаар хүүхдүүдээ тариулаад өдий хүрсэн. Орос вакцины эсрэг элдэв коммент бичээд байгаа нөхдүүдэд хэлэхэд, эхлээд өөрсдийнхээ баруун гарны дээд булчин дээрх жижиг сорвийг нэг харчих. Хэрэв жижиг сорви байвал наадах чинь Орос вакцины сорви. Өдий хүртэл эрүүл саруул явж байна гэж эрх биш нэгийг бодох биз…
Зочин 2020-11-24 98.253.30.34
Ter ued bidend ymarch oor songolt bgaagui. Shuud hicheel deer orj ireed hucheer bvgdiig n 1han taruiar tarichihdag bsn. Tegeed ch Orosuud bidend vaccine aa unegui l lav ogj bgaagui bh barter aar esvel mongiig n tolood avj bsn bh. Negent mongoo tolood avj bgaa iym chin hamgiin sain naidvartai g n l songoh n zuv.
Зочин 2020-11-24 66.181.178.229
Үнэн байж магадгүй. Гэхдээ тэрнь ч дээрбайж магадгүй. Сэргэлэн нь дэндэхээрээ монгол хүн чинь хулгайчболчих юм байна шүү дээ. Энэ сайдыг харахад арай л хулгайхийхгүй болов уу гэж харагдах юм.
Zochin 2020-11-24 202.179.24.204
Sodbaatar sain ajillaj bgaa.bi tanikhchgui noyon nuruutaoi iim l khun turd khetegtei tsaashid sn ajillarai
ҮНЭГҮЙ 2020-11-24 202.126.89.234
ТАНИЛ ТАЛ НЬ ҮНЭГҮЙ ХАМРАГДАН БИЗ ДЭЭ.
Зочин 2020-11-24 150.129.140.69
Эба дорж вакцина авчирья гээд АН ын хэн ч билээ Уханд очиж туршлага судлая Улс төржөөд явдаг золиг хэн ч билээ дээ.нэрийг нь мартаж .
Зочин 2020-11-24 66.181.178.229
Амархансанаатан
Зочин 2020-11-24 202.131.243.186
Оросынх л биш шүү.ДЭМБ нь зөвшөөрөхгүй биз. гэхдээ юмыг яаж мэдэхэв. Манайхан ч Орос л гэхээр өвчин ч халдахгүй юм боддог хүмүүс олон шүү дээ.
Зочин 2020-11-24 192.82.76.183
Хятад л биш шvv 😂
Зочин 2020-11-24 66.181.178.229
Гуймтгай мөртлөө голомтгой гэж. Ядаж аналгинаа буцаад өөрсдөө хийдэг болчихоод юм гол. Энэ хоёр хөрш чинь өөрийнхөө тэр олон сая хүнээ а**х юм хийх үү? Юм болгоныг өөрсөд шигээ хулхи гарууд гэж хардгаа больчих. Хулхи вакцин монголд орж ирвэл зөвхөн манай хулхи бизнес-дарга нар л оруулжирэх байх. Мөнгөний төлөө аав, ээждээ ч хулхи юм тариулахдаа сийхгүй нөхөд бий байх шүү.
Зочин 2020-11-24 64.53.213.82
***h gej bishee yum yum unshildaa alsdaa ayultai yum hiih geed bnaa
112 2020-11-24 124.158.85.172
….