Энэ Пүрэв гаригт бүх нийтээр амарна | News.MN

Энэ Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

Энэ Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Энэ Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Пүрэв гаригт амарна.

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 96 жилийн ой энэ сарын 26-нд буюу Пүрэв гаригт тохиох юм.

Эдүгээгээс 96 жилийн өмнө Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөөгөө дархалж байжээ. Он цагийн урсгалд балартаж гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал энэ өдөр тохиож байна.

Түүх сөхвөл, 1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан байна.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг нь тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг “Тэмдэглэлт өдөр” хэмээх болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

 Энэ жил Улс тунхагласны 96 жилийн ой тохиож байна. 

Улс тунхагласны ойн хүчит бөхийн барилдаан жил бүр болдог уламжлалтай ч хөл хориотой байгаа учраас зохион байгуулагдахгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-24 202.9.40.46

End yum bichij baigaa zaluuchuud tuuhiin unen zuviig meddeggui oilgodoggui yu ch suraagui hun sugnuud bn . Ulaan orost saaraasaa iluu sain ni ih. Nam muulah geed ulsaa tusgaar togtnoloo muulaad baigaa yum bishu bas uursdiiguu.

Avatar

/*-*/ 2020-11-24 49.0.212.165

Улаан Оросын коминтерний яргачид Монголыг хядаж дуусгаж эхэлсний 96 жилийн ой

Avatar

ЗОЧИН 2020-11-24 202.126.90.44

АМРАЛТ НЬ ДЭНДСЭН УЛС ДАА !!!

Avatar

хэ хэ хэ 2020-11-24 49.0.212.165

Бүгдээрээ амраад удаж байна, одоо ядармаар байна

Avatar

Зочин 2020-11-24 66.181.180.225

Бух нийтээрээ амарч байна аа

Avatar

БНМАУ 2020-11-24 103.229.122.175

Адьяамаа сэтгүүлч ээ, БНМАУ-ыг тунхагласан өдөр шүү дээ. АРД гэдэг үгийг яагаад гээв ээ?

Avatar

zochin 2020-11-24 49.0.212.165

Засссс… Ард байна уу байхгүй юу одоо цагт ямар хамаа байнаа

Avatar

Зочин 2020-11-24 66.181.161.76

Orosoon colone bolson udur

Avatar

Зочин 2020-11-24 64.119.19.195

тэртээ тэргүй бүх нийтэрээ амарч байгаа биздээ.

Avatar

БНМАУ 2020-11-24 103.229.122.175

Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 96 жилийн ой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж