Энэ Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

Энэ Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Энэ Пүрэв гаригт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Пүрэв гаригт амарна.

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 96 жилийн ой энэ сарын 26-нд буюу Пүрэв гаригт тохиох юм.

Эдүгээгээс 96 жилийн өмнө Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөөгөө дархалж байжээ. Он цагийн урсгалд балартаж гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал энэ өдөр тохиож байна.

Түүх сөхвөл, 1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан байна.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг нь тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг “Тэмдэглэлт өдөр” хэмээх болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

 Энэ жил Улс тунхагласны 96 жилийн ой тохиож байна. 

Улс тунхагласны ойн хүчит бөхийн барилдаан жил бүр болдог уламжлалтай ч хөл хориотой байгаа учраас зохион байгуулагдахгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж