Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргажээ

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргажээ

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнийг өнөөдөр /2020.11.23/  Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ.

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон ч хамгийн сүүлд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.  Тодруулбал, долдугаар сарын 22-ны өдөр гаргасан Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн  “Ер нь давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа гэхэд цагдан хорих асуудлыг шийдэх зохицуулалт хуульд  байхгүй. Үүнийг хуульд нарийн тусгах шаардлагатай байгаа юм. Хэдийгээр хуульд  нарийн зохицуулалт байхгүй ч гэсэн  шүүгч хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн  шийдвэр гаргахаас өөр аргагүй. Зохицуулалт байхгүй учраас л  шүүгчид асуудалд  өөрсдийн үзэмжээр хандаад байна. Анхан шатны шүүх рүү хэрэг буцлаа гэхэд ихэнх тохиолдолд  хэргийн оролцогч нарын цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилдөг. Тухайлбал цагдан хорих арга хэмжээг

  • Хэргийг шалгах явцад оргон зайлах гэж оролдсон,
  • Эсвэл оргон зайлсан, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэлтэй баримт байгаа,
  • Өөр таслан сэргийлэх арга хэмжээ буюу тухайлбал, барьцаа авсны дараа мөрдөгч дуудахад очихгүй байх зэргээр хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан тохиолдолд л авдаг.

Гэтэл Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын  дарга асан Б.Хурц нарыг цагдан хорих  ямар ч үндэслэл байхгүй учраас суллах ёстой байсан юм. Цагдан хорих дээрх үндэслэлүүдийн аль  нэг нь байгаа  бол үргэлжлүүлэн хорьдог, хэрэв байхгүй бол сулладаг ерөнхий зохицуулалтаа л шүүгчид дагамаар  байна.  Энгийн логикоор бодоход ч тэр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг  буруу шүүсэн байна гэж үзсэн л юм бол хэргийн оролцогч нарыг суллах нь зөв биз дээ.  Үргэлжлүүлэн хорино гэхээр нь “Үндэслэлээ тайлбарла. Үндэслэлийг чинь няцаана” гэсэн чинь үндэслэл байхгүй гэсэн инээдтэй хариулт өгсөн" гэсэн тодруулгыг манай сайтад өгч байсан юм.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
БурууБуруу
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж