Хөвсгөл аймгийн шуурхай штабаас өчигдөр (2020.11.23) 20.00 цагт мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.ҮҮРИЙНБАЯР:
“Өнөөдрийн байдлаар 1100 орчим хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн байдлаар зургаан хүний шинжилгээнээс Covid-19 халдвар илэрсэн учраас хэсэгчилсэн байдлаар тэг зогсолт хийсэн. Улмаар дээрх зургаан хүний шинжилгээг ХӨСҮТ рүү хүргүүлж, өнөөдөр PCR шинжилгээний хариу нь сөрөг буюу Covid-19 илрээгүй гэж гарлаа.
Ханиадтай, эсхүл антиобиотик хэрэглэсэн үед түргэвчилсэн оношлуур эерэг хариу зааж байна. Тиймээс PCR шинжилгээ нь эцсийн хариуг тодорхойлно гэсэн үг. Арваннэгдүгээр сарын 15-yаас хойш ялангуяа халдвар илэрсэн нийслэл болон аймгуудаас ирсэн 347 иргэний тандалт, судалгаа үргэлжилж байна. Зарим иргэд гэрийн хаяг, утасны дугаараа буруу хэлж байна. Мэдээллээ үнэн зөв өгөх шаардлагатай байна" гэлээ.
Э.БУРАМ
Зочин 2020-11-24 212.95.5.192
Кккк. Манайхан алнаа. Одоо дэлхий нийтээрээ ханиадтай л бсан бж таарах нь уу
Өө за за 2020-11-24 202.126.88.39
Короно тарсан баахан аймшигтай юмнуудыг илрүүллээ гэсэн ханиадтай хүмүүсийг хүчээр туугаад байсан байхнээ би худлаа гэж бодсон юм аа
Зочин 2020-11-24 202.21.109.154
Esreg biet uussen bsan um bish u……..