Ирэх хавар 406 мянган га-д буудай тариална | News.MN

Ирэх хавар 406 мянган га-д буудай тариална

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Ирэх хавар 406 мянган га-д буудай тариална

Цаг агаар тогтворгүй байснаас өнгөрсөн жил Монгол Улс 513 мянган га талбайд тариалсан нийт ургацаасаа 215 мянган тонн үр тариаг хураан авсан. Хураан авсан нийт үр тарианы 203 тонн нь улаан буудай байсан юм. Гэхдээ дээрх тооны улаан буудай нь дотоодынхоо нэг жилийн хэрэгцээнд хүрээгүй. Иймээс дутагдах 125 мянган тонн буудай, 40 мянган тонн гурилыг гаднаас импортлох шийдвэрийг салбарын яам нь гаргасан юм. Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хүнсний улаан буудайг импортоор оруулж ирэх гурилын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалтыг зарлаж, гурил үйлдвэрлэдэг "Алтан тариа ХХК", "Милл Хаус ", "Дархан Өег ", "Эрдэнэт Фүүдс", "Хангайн гурил " зэрэг компаниудыг шалгаруулан буудай импортлох квотыг хуваан өгчээ. Гаднаас худалдан авах нийт буудайныхаа 50 хувь буюу 62.5 мянган тонныг нь одоогоор авсан байна. Импортоор орж ирэх буудайгаа гаалийн татвараас чөлөөлсөн учир гурилын үнэ нэмэгдэх аюулгүй гэж салбар яам нь үзэж байна.

Гурил будааны нөөц ирэх намрын ургац хураалт хүртэл хангалттай бий. Өнгөрсөн хавар улсын хэмжээний гурил будаагаа тоолоход энэ жилийн аравдугаар сарын 20 хүртэл дотоодынхоо хэрэгцээнд хүрэлцэхүйц байна гэсэн тооцооллыг гаргасан гэж ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байлаа. Мөн удахгүй шинэ ургацтай залгах учир гурил будааны хомсдолд орохгүй гэж мэдээлжээ. Харин энэ жил ХХААЯ-наас нийт 406 мянган га-д улаан буудай тариална гэсэн төлөвлөгөө гаргасан байна. Улмаар ирэх тавдугаар сарын эхээр тариалалт эхэлнэ гэж тооцоолжээ.

Монгол Улсын нэг жилд 320-350 мянган тонн хүнсний улаан буудай шаардлагатай. Хүнс хөдөө аж ахуйн яам тооцооллоор 30 орчим мянган тонн гурил байвал дотоодын нэг жилийн хэрэглээг хангах юм.  Улсын хэмжээнд 1400 орчим аж ахуйн нэгж, иргэн тариалалт эрхэлдэг.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-03-10 122.201.31.198

gurilyn niit dotoodyn heregzee 300.0 myangan tonn. aldaatai bichsen bna.

Зочин 2016-03-10 202.9.42.2

yu ve imprortiin tatvaraas choloolood bhdaa yaadag bn aa, yamar erguu ***** ve

Зочин 2016-03-10 43.242.242.247

Дотоодын үйлдвэрлэлийн тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй төр буруутай. болж өгвөл гаднаас доллараар импорт хийж улс орноо унагах санаатай дарга нэртэй боолууд сөнөтүгэй

Bi 2016-03-10 103.57.92.192

Ailaar ugjuulj tsarai aldaj yavsnaas ooriin khedee ugjaad ch bolov talkh bantan, makh guravtaigaa yavsan ni deer baikh aa

Зочин 2016-03-10 59.153.115.233

ugjuulsaar baigaad surchihsan. bainga l gonshignoj baidag. zugeer orhiod zah zeeliinhee jamaar yavuulbal taarna. dund ni baahan avilgal yavj baigaa

tarialanch 2016-03-10 202.179.8.210

Tariad xuraaj avsan budaagaa odoo boltol zarj chadaagyi baixad gadnaas buudai guril importlood bxiimaa. 100tn bdaagaa talbai deer asgadgiimuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж