Хөл хорионы үед мөрийтэй тоглох зөрчил зургаа дахин нэмэгджээ | News.MN

Хөл хорионы үед мөрийтэй тоглох зөрчил зургаа дахин нэмэгджээ

Хөл хорионы үед мөрийтэй тоглох зөрчил зургаа дахин нэмэгджээ

Хөл хорионы үед мөрийтэй тоглох зөрчил зургаа дахин нэмэгджээ

Монгол Улс дотооддоо Covid-19 алдсан эхний тохиолдол бүртгэгдсэнээр Улсын онцгой комисс арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн таван өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэхээр болсон. Улмаар Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгасан билээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэл болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр аймаг гэсэн дөрвөн газарт халдварын голомт илэрч, дотооддоо халдвар авсан тоо 640-д хүрээд байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт өмнөх үеэс өсчээ.

Тухайлбал, арваннэгдүгээр сарын эхний арван хоногийн байдалтай харьцуулахад  Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил гурав дахин, Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил долоо дахин, мөрийтэй тоглоом тоглох зөрчил зургаа дахин  өссөн байна.

Түүнчлэн төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлүүд өсөх хандлагатай байгаа аж. Нийслэлд хүний биед халдах, орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хүүхдийн эрхийг зөрчих зэрэг гэмт хэрэг ихээр үйлдэгджээ. Хөдөө орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Татварын тухай хууль зөрчсөн хэргүүд ихээр үйлдэгдсэн байна.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их үйлдэгдэж байгаа бол хүний биед халдах зөрчил Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хамгийн их үйлдэгджээ. Хүүхдийн эрхийг зөрчсөн нийт зөрчлийн хэргийн 81.4 хувь, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах нийт зөрчлийн хэргийн 34.8 хувь нь тус тус Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна. 

Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 1-нээс 22-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 2.229.396 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Нийт зөрчлийг төрлөөр нь авч үзвэл:

Гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойшхи хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 11-нээс 22-ны өдрийн хооронд зөрчлийн 20.764 хэрэг бүртгэгдсэн нь энэ сарын эхний арван  хоногийн байдалтай харьцуулахад 72,7 хувиар, ялангуяа нийслэлд 77,3 хувиар, орон нутагт 60,5 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил ихэсчээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шийтгэ 2020-11-24 59.153.114.80

Ажилгүй, хямд аргаар мөнгө олох гэсэн бузар юмнууд. Хурдхан бариач

Avatar

sh 2020-11-24 202.9.46.85

shaan biz lalaruuud zahim poker saituuud zondooo boljdeee zvgeeer neg hvn hiihguil boluuudaaa

Avatar

Зочин 2020-11-24 66.181.181.111

ФБ дүүрэн покер 13 болсон байналээ

Avatar

Зочин 2020-11-24 66.181.186.218

Тоглохоос өөр юу хийхэв дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж