Хамгийн найдвартай машин

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

Хамгийн найдвартай машин

АНУ-ын "Consumer Reports" сэтгүүл дэлхийн хамгийн аюулгүй, найдвартай ажиллагаатай автомашины брэндийн жагсаалтыг гаргасныг РИА Новости мэдээлсэн байна.

Энэ жагсаалтыг Японы Mazda тэргүүлжээ. Энэ брэнд авах ёстой 100 онооноос 83 оноо авч тэргүүлжээ. Mazda-гийн загваруудаас MX-5 Miata, CX-30, CX-3 загваруудыг хамгийн найдвартай гэжээ.

Жагсаалтын хоёрдугаар байрыг Toyota брэндийн машинууд 74 оноо авч эзэлсэн байна. Тус брэндийн загваруудаас Prius, Corolla, Prius Prime-ийг хамгийн найдвартайд тооцжээ. Гуравдугаар байрт 71 оноогоор Lexus оржээ. Тус брэндийн UX, NX, GX загваруудыг илүүтэй найдвартай гэжээ.

Эхний аравт эдгээрээс гадна Buick, Honda, Hyundai, Ram, Subaru, Porsche, Dodge брэндүүд нэрлэгдсэн байна.

"Consumer Reports" сэтгүүл жил бүр энэ жагсаалтаа 330 мянган жолоочийн сүүлийн нэг жилийн хугацаанд гаргасан эвдрэл, гэмтлийн гомдолд үндэслэн гаргадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж