Оросын гаргаж авсан Covid-19-ийн эсрэг "Спутник V" вакцин нь гадаадын улс орнуудын вакцин, тухайлбал, АНУ-ын Pfizer/BioNTech, мөн Moderna компанийн гаргаж авсан вакцинаас хамаагүй хямд байх ажээ.
АНУ-ын эрдэмтдийн гаргаж авсан хоёр вакцин хоёр шатлалтай бөгөөд нэг удаагийн тарилга нь Pfizer-ийн хувьд 19,5 ам.доллар, Moderna-гийн хувьд 25-37 ам.доллар бөгөөд хоёр удаа гэж тооцвол 39, 50-74 ам.доллар болохоор байгаа юм. Харин "Спутник V"-ийн хувьд эдгээрээс хавьгүй хямд байх аж.
Энэ оны наймдугаар сард ОХУ-ын Халдвар судлал, микробиологийн Гамалей төвийн эрдэмтдийн боловсруулсан “Спутник V” вакциныг тус улсын ЭМЯ албан ёсоор бүртгэн авч, үйлдвэрлэх зөвшөөрөл өгсөн билээ.
Үүнээс гадна Новосибирск хотын “Вектор” төвийн гарган авсан "ЭпиВакКорона" нэртэй Covid-19-ийн эсрэг хоёр дахь вакцинд ЭМЯ өнгөрсөн аравдугаар сард мөн зөвшөөрөл өгсөн. Мөн Дархлааны эм бэлдмэлийн судалгаа шинжилгээний "Чумаков" төвд мөн амьд вакцин гарган авахаар туршилт хийж байгаа юм.
Холбоотой мэдээ