HeadHunter төвөөс хийсэн судалгаагаар ОХУ-д хамгийн эрэлттэй мэргэжлийг программист мэргэжил тэргүүлсэн хэвээр байна. Тус төвөөс явуулсан судалгаанд оролцогчдын 17% нь программист бол хамгийн эрэлттэй мэргэжил гэж үзжээ. Үүний араас 13% нь захирал, топ менежер, эмч, инженерийн мэргэжлийг тус тус 4% хэрэгцээтэй мэргэжил гэж үнэлсэн байна.
Харин хамгийн хэрэгцээгүй мэргэжлээр цэвэрлэгч (17%), худалдагч, кассын ажилтан (13%), орон байрны харуул (12%), багш (4%)-ийн мэргэжлийг нэрлэжээ.
Эрэлт, хэрэгцээтэй мэргэжлийг ямар үзүүлэлтээр тодорхойлж байна вэ гэсэн асуултад 74% нь цалин хөлс, 58% хувь нь нийгэмд хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгддөг, 51% нь эзэмшсэн мэргэжил нь нийгэмд ашиг тусаа өгдөг гэж хариулсан байна.
Энэхүү судалгааг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 15-ны хооронд 4184 хүний дунд хийжээ.
Холбоотой мэдээ