Халдвартай ажилтнаас болж 17000 хүн цар тахлын шинжилгээ өгчээ | News.MN

Халдвартай ажилтнаас болж 17000 хүн цар тахлын шинжилгээ өгчээ

COVID-19

Халдвартай ажилтнаас болж 17000 хүн цар тахлын шинжилгээ өгчээ

Халдвартай ажилтнаас болж 17000 хүн цар тахлын шинжилгээ өгчээ

Хятадын “Пудун” олон улсын нисэх онгоцны буудлын ажилтан Covid-19 цар тахлаар өвчилсөн нь батлагдсаны улмаас 17 мянган хүн шинжилгээ өгчээ. Хэвлэлд мэдээлснээр, нийт 17719 хүн шинжилгээнд хамрагдсанаас 11544 нь халдвар аваагүй болох нь тогтоогдож, үлдсэнд нь дахин шинжилгээ хийхээр болсон байна.

Шанхайн нисэх онгоцны буудлын орлогч дарга Жоу Жунлуны мэдээлснээр, Covid-19-ийн батлагдсан дээрх тохиолдол нь зөвхөн нисэх онгоцны буудлын ачааны терминалын хэсэгт ажиллаж байсан аж. Арваннэгдүгээр сарын 22-ны Ням гаригт Хятадын олон нийтийн сүлжээгээр “Пудун” олон улсын нисэх онгоцны буудлаас хийсэн бичлэгүүд цацагдаж эхэлжээ. Тус бичлэгт нисэх онгоцны буудалд олон хүн цугласан байх бөгөөд тэднийг өрөөнөөс гарахыг хориглосон тухай өгүүлсэн байна.

Тухайн өдөр ОХУ-тай хил залгаа Манжуур хотод Covid-19-ийн хоёр тохиолдол илэрсэн тул Хятадын эрх баригчид хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Orgil 2020-11-23 202.126.90.39

Lalriin setguulch

Avatar

Зочин 2020-11-23 103.229.122.88

Ийм цаг үед наад мэдээнийхээ гарчигийг учиртай өгч бай. Хүнийг сэрт хийлгэсэн гарчиг өгөхдөө жаахан бодож өгч бай. Жишээ нь, "Хятадад халдвартай ажилтнаас болж 17000 хүн цар тахлын шинжилгээ өгчээ" гэх.

Avatar

Зочин 2020-11-23 122.201.24.8

Ugaasaaa ene setgluuch llruud hunii anhaarliig tathiin tuld yu ch hiyj chadah nohoinuud

Avatar

Зочин 2020-11-23 139.5.216.209

Сэтгэн бодох чадвар муутай, хүний хэлсэн үгний хойноос хөөцөлддөг, олон оронтой тооны нэрийг хэлж мэддэггүй сольж будилдаг хүмүүс сэтгүүлч хийж хоолоо олж иддэг үү?

Avatar

Зочин 2020-11-23 185.253.121.7

kkk

Avatar

Зочин 2020-11-23 192.82.93.3

zub shuu serguulchidiin medleg ni yadmag uu mergeljil ni homs uu yahaaraa iimerhuu nuhduud ajil hiigeed tsalin halaaslaad yavaad bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж