Халдвартай ажилтнаас болж 17000 хүн цар тахлын шинжилгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Халдвартай ажилтнаас болж 17000 хүн цар тахлын шинжилгээ өгчээ

Халдвартай ажилтнаас болж 17000 хүн цар тахлын шинжилгээ өгчээ

Хятадын “Пудун” олон улсын нисэх онгоцны буудлын ажилтан Covid-19 цар тахлаар өвчилсөн нь батлагдсаны улмаас 17 мянган хүн шинжилгээ өгчээ. Хэвлэлд мэдээлснээр, нийт 17719 хүн шинжилгээнд хамрагдсанаас 11544 нь халдвар аваагүй болох нь тогтоогдож, үлдсэнд нь дахин шинжилгээ хийхээр болсон байна.

Шанхайн нисэх онгоцны буудлын орлогч дарга Жоу Жунлуны мэдээлснээр, Covid-19-ийн батлагдсан дээрх тохиолдол нь зөвхөн нисэх онгоцны буудлын ачааны терминалын хэсэгт ажиллаж байсан аж. Арваннэгдүгээр сарын 22-ны Ням гаригт Хятадын олон нийтийн сүлжээгээр “Пудун” олон улсын нисэх онгоцны буудлаас хийсэн бичлэгүүд цацагдаж эхэлжээ. Тус бичлэгт нисэх онгоцны буудалд олон хүн цугласан байх бөгөөд тэднийг өрөөнөөс гарахыг хориглосон тухай өгүүлсэн байна.

Тухайн өдөр ОХУ-тай хил залгаа Манжуур хотод Covid-19-ийн хоёр тохиолдол илэрсэн тул Хятадын эрх баригчид хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж