“1000 ээжийн баяр”-ыг Ардчилсан намд луйвардуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

“1000 ээжийн баяр”-ыг Ардчилсан намд луйвардуулсан гэв

“1000 ээжийн баяр”-ыг Ардчилсан намд луйвардуулсан гэж Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооныхон мэдээлэл хийлээ. 

Тус холбооны тэргүүн О.Заяа, Удирдах зөвлөлийн гишүүд  хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн юм. 

Мэдээллийн үеэр холбооны тэргүүн О.Заяа “Манай холбоо ”1000 ээжийн” гэх нэрийн патентыг 2010 онд авсан. 2020 он хүртэл хүчинтэй. 

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ардчилсан намын гишүүн Б.Мөнхтуяа нар гурван жил дараалж энэ нэрээр арга хэмжээ зохион байгуулж байна. Бид 22 жилийн турш ”1000 ээжийн” гэсэн нэрийг ашиглаж ирсэн. 

Анх энэ нэрийг хууль бусаар ашиглахад нь сануулга өгсөн. Гэвч биднийг  үл тоон удаа дараа оюуны өмчид халдсаар байна. 

Тиймээс Ардчилсан намын гишүүн Б.Мөнхтуяаг  энэ нэрийг хууль бусаар ашиглаж байсан гэдгээ олон нийтэд зарлаж, биднээс уучлалт гуйхыг хүсч байна. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол шүүхэд өгөхөө мэдэгдэж байна” гэв. 

Ардчилсан намын гишүүн Б.Мөнхтуяа нь “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо”-г байгуулж, өөрөө тэргүүн нь болсон бөгөөд 2007 онд Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан юм байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж