Озэки Такакэйшо ёкозүна болохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Озэки Такакэйшо ёкозүна болохыг хүсч байна

Озэки Такакэйшо ёкозүна болохыг хүсч байна

Мэргэжлийн сүмо бөхийн дээд макүүчи зиндааны хоёр дахь түрүүгээ хүртсэн озэки Такакэйшо ирэх башёд дахин түрүүлж, ёкозүна цол хүртэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр өнөөдөр/2020.11.23/ Чиганоүра дэвжээнээ онлайнаар явагдсан хэвлэлийн бага хурлын үеэр “Кюүшюү башё эхэлсэн өдрөөс л би бүхнээ зориулж, түрүүлэхийг хүссэн. Үнэхээр хүнд башё болж өнгөрлөө. Бага зэрэг ядралт авлаа. Ирээдүйд сайн амжилт үзүүлэхийн тулд үргэлж урам зоригоор дүүрэн байх хэрэгтэй. Озэки цолтойгоо дахин сайн барилдааныг үзүүлэхийг хичээнэ. Бэртэл гэмтлээс салахгүй хэцүү байсан ч эцэст нь чадлаа. Мэдээж ёкозүна цолтой болохыг хүсч байна. Анх дэвжээнд гарсан өдрөөс л ёкозүна цол хүртэхийг хүссэн. Сэтгэл санаа ч дарамтанд орох байх. Гэхдээ энэ бүгдийг давж, дарамтаа давуу тал болгоно. Бэртэл гэмтлийн ачаар их олон зүйлийг ойлголоо. Намайг эргэн дэвжээнээ хүчтэй эргэн ирэхэд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа" хэмээн ярьжээ.

Өнгөрөгч кюүшюү башёд ёкозүна Хакүхо, ёкозүна Какүрюү болон озэки Асанояама, озэки Шодай нар бэртэл гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон нь Такакэйшогийн түрүүлэх боломжийг өсгөсөн. Өдгөө 24 настай Такакэйшогийн хувьд кюүшюү башёгийн 15 дахь өдөр озэки асан Тэрүнофүжи Ган-Эрдэнийг давж, түрүүлсэн билээ.

Такакэйшо сүүлийн таван башёд нийтдээ 51 даваа авчээ.

Такакэйшо өнгөрсөн жил өвдгөндөө бэртэл авч, хангалтгүй барилдааныг үзүүлж чадалгүй озэки цолоо алдах эрсдэлтэй байсан. Энэ талаараа тэрбээр “Бүх зүйл үргэлж бодсоноор болохгүй шүү дээ. Гэхдээ бэрхшээлээ даван гарч, одоо ингээд зогсч байгаадаа баяртай байна” хэмээжээ.

Хёого мужаас гаралтай түүний хувьд 2014 оны есдүгээр сард мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа хийж, 2017 оны нэгдүгээр сард дээд макүүчи зиндаанд анхны барилдаанаа хийсэн. Үүнээс жилийн дараа Такакэйшо дээд зиндааны анхны түрүүгээ 2018 онд сэкивакэ цолтойдоо хүртэж, озэки цол хүртэж байв. Тэрбээр озэки асан Хокүтэнюүгийн охин Юкина Чибатай саяхан гэрлэсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж