Их Британийн Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй covid-19-ийн эсрэг вакцин 70 хувийн үр дүн үзүүлсэн талаар BBC мэдээллээ.
Энэ нь “Pfizer” болон “Moderna”-ийн вакцинууд 95 хувийн дархлаа тогтоосон амжилттай харьцуулшгүй үр дүн ч гэлээ Оксфордын вакцин нь дээрх хоёр вакциныг бодвол хамаагүй хямд бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн горим нь маш энгийн, хялбар билээ. Тиймээс энэ вакцинд мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөл олговол цар тахлын эсрэг тэмцлийн гол тоглогч хэвээр байх болно гэдгийг судлаачид онцолжээ.
Оксфордын судлаачид энгийн үед 10 жил зарцуулж бүтээдэг вакциныг ердөө 10 сарын хугацаанд хийснээ муугүй амжилт гэж харж байна. Их Британийн Засгийн газар Оксфордын вакцинаас 100 сая тунг урьдчилан захиалаад байгаа ба энэ нь 50 сая хүнийг дархлаажуулах хэмжээ юм.
Тус сургууль 20 мянга гаруй сайн дурынхныг туршилтад оролцуулсан ба тал хувь нь Их Британийн иргэд байгаа бол үлдсэн нь Бразилын иргэд ажээ. Эдгээр хүмүүсийн зарим нь хоёр удаа өндөр тунгаар тарихад 62 хувийн үр дүн үзүүлсэн бол заримд нь эхлээд өндөр тунгаар, дараа нь бага тунгаар тарихад 90 хувийн үр дүн үзүүлсэн байна. Энэ хоёр туршилтын дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байна гэж үзжээ. Гэхдээ яагаад ийм ялгаатай үр дүн гарсныг эрдэмтэд тодорхойлж чадаагүй байна.
Хэрэв холбогдох байгууллагаас зөвшөөрөл өгвөл Их Британийн эрх баригчид эхний ээлжинд ахмад настны асрамжийн газрын ахмадууд болон ажилчид, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, 85-аас дээш насныхан гэсэн эрэмбээр вакциныг хийж эхэлнэ гэжээ. Одоогоор дөрвөн сая тун вакцин бэлэн байгаа ба үлдсэн 96 саяыг зөвшөөрөл гармагц үйлдвэрлэж эхлэхэд бэлэн гэж албаны хүмүүс мэдээлж байна.
Эх сурвалж: BBC
zochin 2020-11-23 90.247.100.218
Olon usiin hevlel medeeleluud uuniig 90% gej medeelj baihad at yamar undesleltei 70% bolgoj medeeleed bgaa um be?
Зочин 2020-11-23 73.252.244.167
Hagas dose 70% ahiad hagas dose daraa ni 90 bolj bgan
Зочин 2020-11-23 98.253.30.34
70-90% l gej bnashdee
Зочин 2020-11-23 66.181.186.133
hamgiin chuhal vaccine ene shuu uur yamarch vaccine bish
zochin 2020-11-23 192.82.71.192
Ene Vaccine-g awna gj show zohiogood Hytadiin copy Vaccine-g hymd vneer hudaldaj awnaad Hchnees ih mungu hulgailj ideh boloo ene 76 glgnuud.
Мөнгө олоорой 2020-11-23 202.9.47.24
Доорх линкээр бүртгүүлэн 10$ олоорой https://ref.moneyguru.co/Oyuka0821
Зочин 2020-11-23 202.9.40.4
Амарсанаагийн авч АН-ын нэр хүндийг өсгөх вакцин уу
asd 2020-11-23 122.201.22.6
Оксфордыг ацраад дундаж давхаргынханд тараа. Баячууд нь Модерна энэ тэрээ авна биз…
хэ хэ хэ 2020-11-23 49.0.212.165
Тэгээд эмзэг бүлэгт Xужаа вакцин тарих уу
Зочин 2020-11-23 192.82.74.158
Tegehees yahav ?!