Тайваньчууд өчигдөр /2020.11.22/ нийслэл Тайпэй хотынхоо гудамд мянга мянгаараа цуглан АНУ-ын хүнсний аюулгүй байдлын асуудалтай гахайн махыг Тайваньд импортлохоор болсон шийдвэрийг эсэргүүцэн жагслаа. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вен удаан хугацаанд үргэлжилсэн АНУ-ын гахайн махны импортод тавьсан хоригоо наймдугаар сард сулруулсан билээ. Энэ нь хоёр улсын байгуулсан харилцан ашигтай худалдааны гэрээний хамгийн эхний ажлуудын нэг байсан юм.
Гэвч дээрх шийдвэр ард олны болон сөрөг хүчний Гоминдан намын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Шинэ бодлогын хүрээнд Тайвань АНУ-аас рактопамин бодисоор бордсон гахайн мах импортлохоор болсон нь тийнхүү эсэргүүцэх гол шалтгаан болж байгаа гэнэ. Фермд гахайн махны хэмжээг нэмэхийн тулд ашигладаг тус бодис нь Европод хориотой ч Америкт зөвшөөрөгддөг юм. Тиймээс аюулгүй байдлын тал дээр маргаантай бодисоор бордсон гахайн мах импортлох асуудлыг эсэргүүцсэн ард иргэд жил бүрийн хөдөлмөрчдийн жагсаалыг далимдуулан өөрсдийн жагсаалыг хийж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Жагсаалд оролцсон 54 настай компьютерийн инжинер Келвин Чен “Би өнөөдөр энд рактопаминий импортыг эсэргүүцэхээр ирсэн. Сүүлийн үед дотоодын бизнесүүдийн хувьд хэцүү байна. Хэрвээ АНУ-ын гахайн махыг импортлоод эхэлбэл худалдагчид бордсон махыг дотоодын гахайн махтай хольж зараад, хүмүүс идэж буй махныхаа эх сурвалжийг таних боломжгүй болно. Би олон хүүхэдтэй хүн. Тиймдээ ч хүүхдүүдээ химийн бордоогоор хордуулсан махаар хооллохыг хүсэхгүй байна. засгийн газар бидний үзэл бодлыг сонсоно хэмээн найдаж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Зочин 2020-11-23 64.119.25.57
Энэ мэдээг бичсэн сэтгүүлч Б.Амарбаясгалан гэгч этгээд хэддүгээр анги төгссөн юм бол доо. Зэрлэг хонь гэж аргаль, угалзыг хэлж байгаа биз.
Зочин 2020-11-23 66.181.177.36
АМэрикаар хамгаалуулж байгаа юм чинь юу өгсөнийг нь л гударцгаана бздээ! Бас их санаатай! Сонголттой ч юм шиг.
Зочин 2020-11-23 66.181.191.151
хөдөө мал авч маллаж байгаа х***а нарыг гаргахгүй бол бид ч ийм болно
Зочин 2020-11-23 66.181.191.151
тайваньд үхэр гэж байхгүй. язартлаа баяжсангууд нь вагүй үхрийн мах японоос импортолж иднэ. дундчуудын хувьд үгийн санд нь үхэрийн мах гэж үг байхгүй. удахгүй монголчууд бид тийм болно. бид үхэр байтугай малын мах идэж чадахаа болино. ягаад гэвэл бүх мал бэлчээрт хятадууд эзэн сууж эхэлж байна.. одоо хятад малчингүй аймаг сум ол гэвэл ховор болж байна. энэ цаашид улам газар авсаар бүх бэлчээр мал хятадын мэдэлд орно. пүлтэрэхээс өөр шидгүй улс төрчдийн гайгаар ийм боллоо.
/*-*/ 2020-11-23 49.0.212.165
Исламистууд юмуу хаашаа дуракууд вэ
Зочин 2020-11-23 202.21.108.26
ОХУ д АНУ ын генийн өөрчлөлттэй химийн тариа, бодлогоор бордсон тахиа, гахайн мах, хийжүүлсэн ундааг бүүр эрт хориглосон. Хүн амынхаа эрүүл мэндэд санаа тавьж үндэснийхээ экологын цэвэр хүнсээр хангаж чаддаг улс сайхан юм. Гэтэл манайд АНУ ын химийн тариа тариулсан тамирчин тахиа нэртэй хэт их жинтэй болсон дэгдээхэйнүүдээр хийсэн хоолтой хорт хавдрын уурхай ресторанууд цэцэглэн хөгжсөөр л. Тийм ч учраас хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг боловуу.
Зочин 2020-11-23 66.181.186.133
gahaigaa idehee boljihooch teguul oruulj ireed hench avahgui shuud dampuuran
Зочин 2020-11-23 192.82.75.175
Хүнсний аюулгүй байдал нь тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн маш чухал талбар юм. Генийн өөрчлөлттэй, химийн нэмэгдлээр богино хугацаанд хэт өсгөсөн гахай тахиа үхрийн мах нь коронагаас ч дутахгүй хорлол шүү…
Зочин 2020-11-23 66.181.184.187
гахай идэхээл бочихооч дээ ккк
Зочин 2020-11-23 202.9.47.12
Тайвань үхрийн мах аьах чадваргүй ганц хямд иддэг юм нь гахай