Тайваньчууд АНУ-аас гахайн мах импортлохыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Тайваньчууд АНУ-аас гахайн мах импортлохыг эсэргүүцэв

Тайваньчууд АНУ-аас гахайн мах импортлохыг эсэргүүцэв

Тайваньчууд өчигдөр /2020.11.22/ нийслэл Тайпэй хотынхоо гудамд мянга мянгаараа цуглан АНУ-ын хүнсний аюулгүй байдлын асуудалтай гахайн махыг Тайваньд импортлохоор болсон шийдвэрийг эсэргүүцэн жагслаа. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вен удаан хугацаанд үргэлжилсэн АНУ-ын гахайн махны импортод тавьсан хоригоо наймдугаар сард сулруулсан билээ. Энэ нь хоёр улсын байгуулсан харилцан ашигтай худалдааны гэрээний хамгийн эхний ажлуудын нэг байсан юм.

Гэвч дээрх шийдвэр ард олны болон сөрөг хүчний Гоминдан намын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Шинэ бодлогын хүрээнд Тайвань АНУ-аас рактопамин бодисоор бордсон гахайн мах импортлохоор болсон нь тийнхүү эсэргүүцэх гол шалтгаан болж байгаа гэнэ. Фермд гахайн махны хэмжээг нэмэхийн тулд ашигладаг тус бодис нь Европод хориотой ч Америкт зөвшөөрөгддөг юм. Тиймээс аюулгүй байдлын тал дээр маргаантай бодисоор бордсон гахайн мах импортлох асуудлыг эсэргүүцсэн ард иргэд жил бүрийн хөдөлмөрчдийн жагсаалыг далимдуулан өөрсдийн жагсаалыг хийж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Жагсаалд оролцсон 54 настай компьютерийн инжинер Келвин Чен “Би өнөөдөр энд рактопаминий импортыг эсэргүүцэхээр ирсэн. Сүүлийн үед дотоодын бизнесүүдийн хувьд хэцүү байна.  Хэрвээ АНУ-ын гахайн махыг импортлоод эхэлбэл худалдагчид бордсон махыг дотоодын гахайн махтай хольж зараад, хүмүүс идэж буй махныхаа эх сурвалжийг таних боломжгүй болно. Би олон хүүхэдтэй хүн. Тиймдээ ч хүүхдүүдээ химийн бордоогоор хордуулсан махаар хооллохыг хүсэхгүй байна. засгийн газар бидний үзэл бодлыг сонсоно хэмээн найдаж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж