Монгол сэтгүүлч Японы телевизүүдийн холбооны шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Монгол сэтгүүлч Японы телевизүүдийн холбооны шагнал хүртэв

Монгол сэтгүүлч Японы телевизүүдийн холбооны шагнал хүртэв

Нагояа хотын Чүкио телевизэд ажилладаг монгол сэтгүүлч О.Хонгорзулын найруулсан баримтат кино Японы Арилжааны Телевизүүдийн Холбооны / JBA Awards / шилдэг бүтээлийн дэд байрын шагнал хүртжээ. “バヤルタイ~モンゴル抑留72年越しのさようなら”буюу “Баяртай: Монголд хоригдож байснаас хойш 72 жилийн дараах үдэлт” хэмээх нэртэй уг кино нь дэлхийн II дайны үед Монголд хоригдож байсан япон цэргүүдийн тухай кино аж.

Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийг төгссөн бөгөөд энэ сургуулийн барилгыг япон хоригдол цэргүүд барьсан тухай анх олж мэдээд баримтат кино хийхээр шийдсэн байна. Ингээд тэр Токиод их сургууль төгссөнийхөө дараа Чүкио телевизэд сэтгүүлчээр ажиллаж, 2011 оноос эхлэн Монголд хоригдож байсан япон цэргүүдийн тухай баримт материал цуглуулж, түүхэн хүмүүстэй уулзаж ярилцлага, судалгаа хийж эхэлжээ. Судалгааныхаа явцад тэр дайны дараа 12 мянга орчим япон цэрэг Монголд хоригдож байснаас 1,600 орчим нь хүнд хэцүү хөдөлмөр, хатуу ширүүн цаг уурт дасч чадалгүй амиа алдсаныг олж мэдсэн байна.

О.Хонгорзул буюу Зора кинондоо өдгөө Кобе хотод оршин суудаг, 95 настай ахмад дайчин Масао Томохирог онцолжээ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед Манжуурт алба хааж байгаад Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдож, улмаар монгол руу ирсэн байна. Томохиро Монголд хоригдож байхдаа өвлийн хүйтэнд хоёр хөлөө хөлдөөж, тайруулж байжээ. Томохиро гуай одоо хиймэл хөлтэй бөгөөд эх орон руугаа буцсанаасаа хойш 40 гаруй удаа Монголд ирж, хамт хоригдож байгаад амиа алдсан япон цэргүүдийнхээ дурсгалыг хүндэтгэдэг болсон байна. Нас өндөр болж, 2011 оноос хойш Монголд очиж чадаагүй тэрбээр 2019 онд дахин Монгол руу явахад нь Зора түүнийг дагаж ирээд киноныхоо зураг авалтыг хийсэн гэнэ.

Зорагийн баримтат кино 2019 оны арванхоёрдугаар сард анх Японд цацагдсан байна. Дараа нь тэр Монголд ирж, япон цэргүүдийн харгалзагчаар ажиллаж байсан 96 настай монгол ахмад дайчныг олж уулзжээ. Үүний дараа киногоо дахин баримтаар баяжуулж, энэ оны тавдугаар сард  цацсан нь дээрх шагналыг болзлыг хангасан байна.

Шагналаа авсныхаа дараа 39 настай О.Хонгорзул “Би өөрийн бүтээлээ Монголын телевизуудээр гаргаж, хүмүүст өнгөрсөн түүхийн талаар бодит мэдээлэл өгөхийг хүсч байна. Мөн би энэ бүтээлээрээ тухайн үед тэр их хүнд хэцүү амьдралыг туулсан хүмүүст нутаг нэгтнүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлэхийг хүссэн. Түүнчлэн би өөрийн төгссөн сургууль болох Монгол Улсын Их Сургуулийн багана дээр “Энэ сургуулийг Япон хүмүүс босгосон юм” хэмээн сийлэхийг хүсдэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж