533 ББСБ, 256 ХЗХ харилцагчийнхаа зээлийг хойшлуулах үүрэг хүлээв | News.MN

533 ББСБ, 256 ХЗХ харилцагчийнхаа зээлийг хойшлуулах үүрэг хүлээв

533 ББСБ, 256 ХЗХ харилцагчийнхаа зээлийг хойшлуулах үүрэг хүлээв

533 ББСБ, 256 ХЗХ харилцагчийнхаа зээлийг хойшлуулах үүрэг хүлээв

Covid-19 цар тахал дотоодод алдагдсанаар бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохоос аргагүй болж, нэр заасан 13 байгууллагаас бусад нь ажлаа гэрээсээ хийх шаардлага үүссэнээр өнөөдөр хувийн хэвшлийнхэн 13 хоногтоо 0 зогсолт хийгээд байна.

Эдийн засагчид цар тахлыг даван туулахад 1 сая орчим иргэнийг ажлын байраар хангаж, улсын төсвийн 80 шахам хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлээ бодитой дэмжихгүй бол эргэн сэхэл авахад асар их цаг хугацаа зарцуулна гэж үзэж буй.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Улсын төсөв ч өөрөө Covid-19 цар тахалд нэрвэгдэж байгаа тул аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх, зээлийн хүүг нь бууруулах бололцоо байхгүй” гэдэг тайлбарыг хийсэн.

Гэхдээ чамлахаар чанга атга гэж Засгийн газраас гаргасан банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод иргэд, аж ахуй нэгжид олгосон зээлээ үндсэн төлбөрийнх нь хамтаар ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулж өгвөл алданги тооцогдохгүй болж, тодорхой дэмжлэг болно гэж үзэх нэгэн бий.

Энэ оны хувьд банк бус санхүүгийн байгууллагын үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн сарын хүү 1.8 хувь бол жилийнх нь 21.6 хувь орчим,  цалин барьцаалсан зээл сарын 1,2-1.5 хувийн хүүтэй бол жилийнх нь 14.8 хувь аж.

Арилжааны банкны цалингийн зээлийн хүү сарын 1.50 – 1.70 хувь бол жилийнх нь 18.00 – 20.40 хувь орчим байгаа юм. Тодруулж хэлбэл, банк бус санхүүгийн байгууллагын цалин барьцаалсан зээл арилжааны банкны цалингийн зээлийн хүүнээс бага тусч буй.

Жил ирэх тусам банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах, иргэн, аж ахуй нэгжийн тоо өссөн нь “бүтээгдэхүүнийх” нь хүү буурч байгаа, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг, хэт олон баримт бичиг шаарддаггүй зэрэг нь эерэгээр нөлөөлдөг аж.

Гэхдээ банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын хувьд одоогоор Засгийн газрын шийдвэр албажиж ирээгүй байна гэдэг тайлбарыг хийсэн бол Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгч нарт хандан шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлснийг мэдэгдээд байна.

Мэдэгдэлд “Covid-19 цар тахлын улмаас Монгол Улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэмийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс тогтоосон. Энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас банк, санхүүгийн байгууллагын зээлдэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийн хэвийн үйл ажиллагаа, ард иргэдийн орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байна.

УИХ-аас баталсан Короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 183 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.

Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудад Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар болон харилцаа холбооны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгосон. Иймд зээлдэгч та бүхэн харилцагч банк бус санхүүгийн байгууллагад эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх холбогдох баримтын хамт зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ цахимаар гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дээрх хууль болон Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт тавьж ажиллаж байна” гэжээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан энэ оны III улирлын статистик мэдээллээр Монголд нийт 533 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өсчээ.

Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсч 1.4 их наяд төгрөгт хүрсэн бол зээлийн үлдэгдлийн 47.1 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл юм байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.5 хувийг иргэдийн зээл, 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлжээ.

Зээлийг чанараар ангилахад 86.7 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлсэн аж. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч,  салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 552.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.6 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм байна.

Харин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 256 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 155 нь Улаанбаатар хотод, 101 орон нутагт харьяалагдаж байгаа юм.

Мөн хадгаламж зээлийн хоршооны нийт гишүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өсч 72,230-д хүрчээ. Салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өсч 234.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн багц 165.1 тэрбум төгрөг байгаа нь активын 70.4 хувийг, нийт татан төвлөрүүлсэн хадгаламжийн үлдэгдэл 163.4 тэрбум төгрөг байгаа нь эх үүсвэрийн 69.7 хувийг тус тус бүрдүүлж буй аж. Салбарын хэмжээнд чанаргүй зээл нийт зээлийн 4.3 хувийг эзэлж байх бөгөөд татан төвлөрүүлсэн хадгаламжийн 98 хувийг хугацаатай хадгаламж, 2 хувийг хугацаагүй хадгаламж тус тус эзэлсэн байна.

Гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар өсч 18.2 тэрбум төгрөгт, нийт хоршоологчдын өмч 45.8 хувиар өсч 27.1 тэрбум төгрөгт, нийт орлогын хэмжээ 9.5 хувиар өсч 26.7 тэрбум төгрөгт, нийт зардлын хэмжээ 0.2 хувиар буурч 21.6 тэрбум төгрөгт тус тус хүрсэн бол тайлант улирлын байдлаар цэвэр орлого 5.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Иймээс Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийг 533 банк бус санхүүгийн байгууллага, 256 хадгаламж зээлийн хоршоо хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sanal 2020-11-23 202.9.40.113

Bank bus g bolih heregtei, eshul hyzgar togtoo zeelin hemjeend

Avatar

Сүхбаатар нөгөө ерьөнцөөс 2020-11-23 122.201.22.100

ХУВЬ ЗАЯА ТӨӨРӨГТӨӨ ГОМДООД БООЛЫН ЕРТӨНЦДӨӨ АМЬДАРЧ БАЙХДАА ТААРСАН НОВШНУУД.

Avatar

Чука 2020-11-23 122.201.22.100

Хадгаламжийн хүүг 6%хүртэл буулгасан цагт банкууд хүүгээ бууруулах боломж нээгдэнэ.Бусад орнуудад хадгаламжийн хүү 2 оос 0% бүр хасах байна.манайд 12 ÷ 15% байна.Тэгэхээр арилжааны банкууд яаж хүүгээ буулгаж чадах юм.Хадгаламжийн хүү бууруулалгүй зээлийн хүүг бууруулвал улс банкуудын алдангийг нөхөж өгнө тэрийг нь хэдэн над мэтийн том хадгаламж эзэмшигч нар тэнэгүүдийн мөнгийг сайхан иднэ дээ.ИЙМ Л ТЭНЭГ МОНГОЛЧУУД.

Avatar

Зочин 2020-11-23 202.55.188.94

Ямар ямар ББСБ орж байгаа юм бэ.Нэрийг нь хэлж өгөөч.

Avatar

Зочин 2020-11-23 43.242.243.159

Ломбард харин яаж бгаан болоо

Avatar

Зочин 2020-11-23 139.5.219.151

bank bus hadgalamj zeeliin horshoonii ezduud booj uhlee .mongoo yaraltai hii geed utasdaad daramtlaad bna .gertee baij suuh argagu boltol yanz bureer daramtalj bna.

Avatar

Иргэн 2020-11-23 139.5.219.202

СЗХ-д өргөдөл гоидол гаргаж болно гэсэн. Утас нь: 51262608

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.93

Bid belrn geed omnon awch baisan arga hemjeen doriwtoi baisan bid dara dara giin shat daratai arga hemjeeg awna ehnii eeljin arga hemjeg awch bna geed baisan yu we hudlaa songuuliin showu hiij baisan bna shvv

Avatar

Зочин 2020-11-23 202.126.94.99

Бух терлийн зээлийн хууг тэглэхгуй бол хел хорионы уед хаанаас менге олж телех бэ?!!

Avatar

Tt 2020-11-23 202.179.26.66

Shuuh shiidver garsan bbs baiguulag hurungu hudaldana geed daramtlaad hetsuu edgeer bbs baiguulagad uilchilehu

Avatar

Зочин 2020-11-23 59.153.115.13

нэг зээл өгсөн газар манайх ббсб биш хзх биш хамаарахгүй гээд гүрийгээд байх юм. Гэрээг нь үзсэн зүгээр ххк-аар гэрээ хийсэн байх юм. Өчнөөн зар реклам явуулдаг байгууллага шүү. Гэрээ хийхдээ ямар танайх тусгай зөвшөөрөлтэй бүртгэлтэй байгууллага уу гэж асуух биш. Гомдол гаргах арга байдаг юм болов уу? 12 сарын 1 нд төлбөрөө хийхгүй бол 2-нд барьцаа хураана гэнэ. Их харж үзэж байгаа нь тэр юм гэнэ дээ.

Avatar

Зочин 2020-11-23 202.55.188.88

Tegeed neriig ni zarlaachee, tegj baij ali ni bolohiig medne shuu dee

Avatar

иргэн 2020-11-23 202.179.27.138

Хүрэлсүрийн ЗГ Монгол банк УОК маш Муу удаан хойрго ажиллаж байна

Avatar

Зочин 2020-11-23 103.229.122.88

Чи ху-жаа хүн үү

Avatar

иргэн 2020-11-23 49.0.212.165

Би Орос хүн

Avatar

зочин 2020-11-23 59.153.87.5

засгийн газар ламбарднаас бусдийг захирч хууль дүрэм гаргдаг.Энэ ламбард ч том юм оо. хамгийн өндөр хүү авдаг.хүний эд хөрөнгийг 50н хувь үнэлж авна.ламбардний эзэд цар тахал хөл хорионий үёд юм бодмоорсон до. харь элгийн улс хүртэл тусламж гээд улс оронд маань хандив тусламж илгээж бхд ламбард ажилгүи ард түмнээс өр өө төл гээд баиж баидаг араи л юм даа.

Avatar

Зочин 2020-11-23 202.55.188.88

Yamar ch mongol hun ZG muu ajillaj baigaag ni harj baina, mongolchuudiin amidral suirch baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж