Хөлбөмбөгийн шинэ од 16 настай Юссуфа Мукоко түүх бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн шинэ од 16 настай Юссуфа Мукоко түүх бүтээлээ

Хөлбөмбөгийн шинэ од 16 настай Юссуфа Мукоко түүх бүтээлээ

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн наймдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. Энэхүү тойрогт нэгэн түүхэн үйл явдал болсон нь Боруссиа Дортмунд багийн 16 настай Юссуфа Мукоко сэлгээгээр талбайд гарч, Германы мэргэжлийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн залуудаа талбайд гарсан тоглогч боллоо. Түүний төрсөн өдөр 11-р сарын 20-нд байсан бөгөөд 16 нас хүрээд ердөө нэг хоногийн дараа мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьж байгаа нь энэ аж.

Түүнээс өмнө хамгийн залуу талбайд гарсан гэх рекордыг Боруссиа Дортмундын тоглогч асан Нури Шахин 2006 онд 16 нас, 11 сартайдаа талбайд гарч тогтоож байжээ.

Бундеслигийн дүрэм ёсоор 16 нас хүрсэн тоглогчдыг талбайд гарахыг зөвшөөрдөг.

Тоглолтын дараа 2020 оны “Алтан жаал”-аар тодорсон Эрлин Холанд Юссуфа Мукокогийн талаар “Би түүнтэй хамт тоглохдоо баяртай байна. Миний бодлоор Мукоко бол одоогоор хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн шилдэг залуу авьяастан. Тэр дөнгөж 16 нас, нэг хоногтой гэдэг нь гайхалтай. Түүний өмнө маш том боломжууд нээлттэй байна. Түүнд амжилт хүсье” хэмээжээ. Эрлин Холандын хувьд энэхүү тоглолтонд дөрвөн гоол оруулж баг нь өрсөлдөгч Херта Берлин багийг 5-2 гэсэн харьцаатай хожсон юм.

Юссуфа Мукоко бага наснаасаа л тодорсон бөгөөд өсвөрийн багт 88 тоглолтонд оролцож 141 гоол оруулжээ. Тэрбээр 19 нас хүртэлх залуучуудын багт дөрвөн тоглолт хийж 13 гоол оруулсан гэнэ.

Мукоко Боруссиа Дормтунд багт тоглож байгаа талаараа “Клубд ирсэн эхний өдрөө би бичлэг хийсэн. Учир нь надад тийм боломж өдөр болгон тохиохгүй шүү дээ. Одоо нэгдүгээр багт багтлаа, үнэхээр гайхалтай мэдрэмж. Гэртээ хариад юу болсон талаар бодоод үнэндээ итгэж чадаагүй. Би бэлтгэл дээр үнэхээр жаргалтай байсан. Ах нартай бэлтгэл хийсний дараа юун дээрээ анхаарах ёстойгоо ойлгосон. Нэгдүгээр багт багтаж чадлаа, одоо хамгийн сайнаараа хичээх үлдлээ” хэмээжээ.

Германы Бундеслигийн рекордыг эвдсэн Юссуфа Мукокод УЕФА Аваргуудын лигийн түүхэнд хамгийн залуу талбайд гарсан гэх рекордыг эвдэх боломж байна. Одоогийн энэхүү рекордыг Селестине Бабаяаро 16 нас, 87 хоногтойдоо талбайд гарсан үзүүлэлтээрэээ эзэмшдэг аж.

Харин Боруссиа Дортмунд багийн менежер Лусиен Фавре Мукокогийн талаар “Тэр үндсэн багтай 14 хоног л хамтарсан бэлтгэл хийсэн. Манайхаас долоо, найман тоглогч шигшээ багуудын цугларалтанд явчихсан байсан юм. Бундеслигт эхний тоглолтондоо оролцсон түүнд баяр хүргье. Мэдээж хэрэг цаашдаа улам хичээх хэрэгтэй. Тэр үнэхээр балчир байна шүү дээ. Багт түүнтэй адил довтолгооны байрлалд тоглодог олон залуус байна. Тэдэнтэй л талбайд гарахын төлөө өрсөлдөх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж