“Болдтөмөр Ерөө гол” компани “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 500 сая төгрөг хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

“Болдтөмөр Ерөө гол” компани “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 500 сая төгрөг хандивлав

“Болдтөмөр Ерөө гол” компани цар тахлын энэ хүнд үед коронавирус голомтлон тархаад буй төмөр замын ажилчдын шинжилгээ, оношлогоонд зориулж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 50 мянган амны хаалт, 500 сая төгрөгийн тусламж өнөөдөр /2020.11.23/ үзүүллээ. Уг хандивыг  “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү, төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар, нар хүлээлгэн өгсөн юм.

“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар “Монгол Улсад төмөр замын салбараа цаашид хөгжүүлэхийн тулд бид нэг нэгэндээ тус дэм болох ёстой. Энэ үүднээс бид өөрсдийн бололцооны хэмжээгээр дэмжлэг үзүүлж, байгаа юм. Та бид амаргүй үеийг даван туулж, тээврийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэж найдаж байна. Ган зам нь зурайж, галт тэрэг нь хурдална гэдэг ерөөл тавьяа. 50 мянган маскыг маргааш Замын-Үүдэд хүлээлгэн өгнө” гэдгийг онцоллоо.

Төмөр замын ажилчдын тэмцээний үеэр голомтлон тархсан байж болзошгүй коронавирус цар тахлын аюулаас болж төмөр замын ажилчид болон тэдний гэр бүлийн маш олон хүн эрсдэлтэй хэсэгт орж, тусгаарлагдаад байгаа юм.

“УБТЗ” ХХН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.В Милостных “Энэ мөнгийг коронавирусийн халдварын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажилдаа зориулна. Төмөр замын 450 гаруй ажилтан тусгаарлагдсан. Тэдний эмчилгээ, оношилгоонд хэрэглэнэ.  Мөн ажил дээрээ илүү цагаар ажиллаж байгаа ажилчдадаа зориулна. Мөн УБТЗ-ын ажилчдаа хамгаалах хэрэгслээр хангана. Мөнгө бүрийн тайланг гаргаж, “Болдтөмөр Ерөө гол” компанид бид тайлагнана. Ажилчдадаа ч тайлагнах болно. Танай компанид баярлалаа. Та бүхний тусламж цаг үеэ олсон тусламж байлаа” гэдгийг тодотгов.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад, дотоодын зах зээлээс 1,6 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон  “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Баянгол төмрийн хүдрийн уурхай өнгөрсөн 2019 онд ажилчдадаа зориулан Баянгол цогцолбор хотхон барьж, ашиглалтад оруулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж