Замын-Үүд суманд маргаашнаас PCR шинжилгээ хийж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Замын-Үүд суманд маргаашнаас PCR шинжилгээ хийж эхэлнэ

Замын-Үүд суманд маргаашнаас PCR шинжилгээ хийж эхэлнэ

Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.11.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Энхцэцэг “Өнөөдрийн мэдээллээр нийт 17 батлагдсан тохиолдол дээр нэмж, шинээр тохиолдол гараагүй. Эдгээрийн таван нь 1-11 насны хүүхдүүд байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн 310 эмч мэргэжилтэн ажиллаж хонолоо. Өнөөдрийн байдлаар ойрын 410 хавьтлыг илрүүлж, 97.5 хувийг шинжилгээнд хамруулаад байна. Дам хавьтал болох 1380 хүнийг илрүүлж, 878 хүн буюу 68 хувийг шинжилгээнд хамрууллаа. Одоо сэжигтэй 24 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Нийт 63 хүн 14-21 хоногийн ажиглалтад байна. Өнгөрсөн хугацаанд төмөр зам дагасан 64 хүнээс шинжилгээ авсан. Өчигдрийн байдлаар 34, өссөн дүнгээр 1088 хүний PCR шинжилгээнд хамрууллаа. Мөн 310 эрсдэлт бүлэг ажиллаж байгаа хүнийг шинжилгээнд хамруулсан.

Аймгийн хэмжээнд нийт 25 цэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаагаас Замын-Үүд суманд 10 цэг байна. Эмч, лаборант эмч хүрэлцэхгүй байгаа учраас хувийн хэвшлийг дайчилж байна. Замын-Үүд суманд гурван лаборант эмчийг нэмэлтээр дайчлан явуулсан. НҮБ-ын хүн амын сангаас тусламж авч зургаан төрлийн 3800 тусгай хувцас хэрэгслийг авч, аймгийн нөөцөөс 500 ширхэг нэг удаагийн бээлийг Замын-Үүдэд хүргүүлсэн.  Бид шинжилгээг хоёр ангилж, хийж байна. Хамгийн түрүүнд нэн яаралтай шинжилгээг хийж, ХӨСҮТ-рүү хүргүүлж байгаа. Шинжилгээний хариу бүгд зэрэг ирдэг учраас тухайн үед нь иргэдэд мэдээлээд  явж байна. Тийм учраас шинжилгээ сөрөг гарсан хүмүүсийг 21 хоног ажиглаж, гурван удаа шинжилгээ авч байгаа. Замын-Үүд дээр маргаашнаас PCR шинжилгээг баталгаажуулж эхэлнэ. Тэгэхээр бид цаашдаа ХӨСҮТ-ийн төв рүү сорьц явуулах шаардлагагүй болно. Иргэддээ хандаж хэлэхэд онош батлагдсан тохиолдлуудыг мэддэг, өөртөө эргэлзэж байгаа бол аймгийн түр цэг дээр сайн дурын шинжилгээг өгч болно” гэв.

Аймгийн цагдаагийн газрын дарга Б.Ганзориг “Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ирээгүй. Цагдаагийн байгууллагаас хүнс хангалтын автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулж байгаа. Сайншанд сумын ойролцоох малчдын хүнс түгээлтийн үйл ажиллагаа хүндрэлтэй байна. Түгээлтийн машины жолооч нарыг шинжилгээнд хамруулж дууссан. Малчдын хүнс түгээлтийн асуудалд иргэдээс санал авч, зөвшөөрөлтэй машинаар тээвэрлэлт хийж байгаа. Хүнсний түгээлтийг сумын захиргаагаар дамжуулан мэдээлж байгаа ” гэлээ.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж