Орхон: Маргаашнаас 297 хүүхдийг PCR шинжилгээнд  хамруулна

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Орхон: Маргаашнаас 297 хүүхдийг PCR шинжилгээнд  хамруулна

Орхон: Маргаашнаас 297 хүүхдийг PCR шинжилгээнд  хамруулна

Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.11.23/ цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.


Орхон аймагт өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 17 тохиолдол дээр нэмж батлагдсан тохиолдол бүтгэгдээгүй байна. Батлагдсан иргэдийг ХӨСҮТ-рүү бүрэн шилжүүлсэн байгаа бөгөөд батлагдсан тохиолдын ойрын хавьтал 409 иргэн, хоёрдогч болон дам хавтлууд 4700 одоогоор шинжилгээнд хамруулж, гэрээр тусгаарлаж байна. Нийт зургаан ажиглан тусгаарлах байранд ойрын хавьталын нийт 167  иргэнийг авч тусгаарласан.  Үүнээс Халдвартын тасагт нийт 22 иргэн байгаа бөгөөд 33 албан хаагч тусгаарлах байранд ажиллаж байна.

Түүнчлэн гэрийн тусгаарлалт хяналтанд 297 хүүхэд байна.

Тусгаарлалтанд байгаа төмөр замын ажилчдаас өнөөдөр давтан PCR авч шинжилгээнд оруулахаар болсон байна. Гэрээр тусгаарлагдаж буй 297 хүүхдийг арваннэгдүгээр сарын 24, 25-нд давтан PCR шинжилгээнд хамруулахаар  төлөвлөжээ. Түргэвчилсэн оношлогооны 12 цэгээр энэ сарын 22-ноос 23-ны хооронд 5772  шинжилгээ хийсэн. Үүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 263, сургууль цэцэрлэгийн 444 багш, ажилчид, Онцгой байдлын газрын 115, “Медипас” компанийн 108, вокзалын оршин суугч 214 , Дулааны цахилгаан станцын 45, модны захын ажилчид 48, түгээлтийн жолооч 44, эмийн түгээлт ажилчид, Эрүүл мэндийн төвийн 340 эмч эмнэлгийн ажилтнууд хамрагджээ.

Бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хориог тогтоосноос хойш өнөөдөр өглөөний 08.00 цагийн хооронд нийт 11.855  иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ.  Үүнээс PCR баталгаажуулах шинжилгээнд 765 иргэний шинжилгээ хийгдсэн байна. Арваннэгдүгээр сарын 22-ноос 23-ны хооронд нийт 110 сорьцод PCR шинжилгээ хийлээ. Тестээр сул эерэг гарсан хариуг баталгаажуулахаар БОЭТ-ийн вируслогийн лабороторид PCR шинжилгээнд хамруулахад баталгаажуулах шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 6377 сорьцонд түргэвчилсэн тестээр шинжилгээнд бүрэн хамрууллаа. Үүнээс түүврээр 35 цехийн 380 ажилтны сорьцыг PCR шинжилгээгээр баталгаажуулахаар ХӨСҮТ-д хүргүүлээд байна. Мөн 12 түр цэгээр 09.00-20.00 цагийн хооронд тархвар судлалын заалттай шинжилгээг авна. Сайн дурын шинжилгээ одоогийн байдлаар хийгдэхгүй бөгөөд шинжилгээ өгөх хүсэлтийн бүртгэлийг 7035-3666 дугаарт авч байна.

 А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж