Трамп G20 уулзалтыг бус гольф тоглохыг илүүд үзэв

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Трамп G20 уулзалтыг бус гольф тоглохыг илүүд үзэв

Трамп G20 уулзалтыг бус гольф тоглохыг илүүд үзэв

АНУ-д цар тахлын шинэ тохиолдол 195500 бүртгэгдсэн өдөр Ерөнхийлөгч Дональд Трамп гольф тоглохын тулд G20 уулзалтын “Цар тахлын бэлэн байдал” цахим хурлыг тасалжээ. Covid-19 өвчнөөс болж энэ жил цахимаар зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад дэлхийн том орнуудын удирдагчид оролцож цар тахлын нөхцөл байдал, цаашид хэрхэх тухай ярилцсан юм. Гэтэл дэлхийд халдварын тоогоороо удаан хугацааны турш тэргүүлсээр байгаа АНУ-ын Ерөнхийлөгч оролцсонгүй.

Дональд Трампын тус дээд хэмжээний уулзалтад төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн анзаарагдсан билээ. Тухайлбал, энэ сарын 21-нд нутгийн цагаар 08:00 цагт зохион байгуулагдсан дээрх хурал дөнгөж эхэлж байхад Трамп хуралтай холбоотой сэдвээр жиргэхийн оронд удаан хугацаанд маргасаар буй сонгуулийн талаар асуудлаа бичсээр байсан юм. Тэрбээр хурал эхлэх үед харагдаж байсан ч 10:00 цагийн үед Вашингтоны гадна байрлах гольфын клуб рүүгээ явахаар Цагаан ордноос гарсан байна.

Тийнхүү хурлыг дур мэдэн орхиж явахынхаа өмнө Трамп хуралд оролцож буй удирдагчидтай цаашид ч урт удаан хамтран ажиллахаа амласан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, суудлаа өгөх ямар ч бодолгүй байгаагийнх нь бас нэг баталгаа болжээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж