Сэлэнгэд өнөөдрөөс явуулын шинжилгээний 3 цэг ажиллана | News.MN

Сэлэнгэд өнөөдрөөс явуулын шинжилгээний 3 цэг ажиллана

Сэлэнгэд өнөөдрөөс явуулын шинжилгээний 3 цэг ажиллана

Сэлэнгэд өнөөдрөөс явуулын шинжилгээний 3 цэг ажиллана

Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос өнөөдөр /2020.11.23/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэхдээ “Бид Сүхбаатар, Алтанбулаг, Мандал сумын иргэдээ шинжилгээнд хамруулахаар идэвхтэй ажиллаж байна. Сэлэнгэ аймагт өнөөдрөөс /2020.11.23/ Сүхбаатар сумын тав, зургаа, долдугаар багт явуулын цэг ажиллаж түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийж эхэллээ. Мөн Алтанбулаг суманд мэргэжлийн баг ажиллаж байна. Бид нийт хүн амынхаа 60-70 хувьд урьдчилсан шинжилгээг хийсэн байгаа. Шинжилгээний баг таван хүний бүрэлдэхүүнтэй. Нэг жишээ хэлэхэд, Сүхбаатар сумын А дөрвөн хоногийн өмнө гэр бүлээрээ шинжилгээ өгөхөд эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч дөрөв хоногийн дараа шинжилгээний хариу эерэг гарч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Харин гэр бүлийн гурван хүн иргэн А-гийн шинжилгээнээс дөрөв хоногийн дараа сорьцын хариу эерэг гарсан. Тийм учраас нэг өрхөөс нэг хүнээс шинжилгээ авч болохгүй байна. Халдварын нууц үе нь 5-7 хоногт илэрч байна. Маргааш та халдвар авсан байж магадгүй. Тийм учраас иргэн бүрийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймагт нийт Covid-19-ийн халдвар авсан 98 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Алтанбулаг суманд хоёр, Мандал суманд гурав, Сүхбаатар суманд 93 хүн халдвар авсан. Эдгээр иргэдийн ойрын болон хоёрдогч хавьтлыг илрүүлж, тогтоох ажил үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт өчигдрийн байдлаар 21.564 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, нийт 644 хүнд PCR буюу баталгаажуулсан шинжилгээг өглөө. Өссөн дүнгээр 2387 хүн баталгаажуулах шинжилгээг хийлээ.

Мөн аймгийн хэмжээнд нийт 17 тусгаарлах байранд 273 хүн ажиглалтад байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн 35 ортой сүрьеэгийн тасагт Covid-19-ийн халдварыг эмчлэхээр бэлтгэж байна. Хотоос 10мянган түргэвчилсэн оношлуурыг татан авсан.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Orgil 2020-11-23 66.181.161.78

Orgil piz daa huuhendee bolioch

Avatar

Зочин 2020-11-23 58.123.56.14

Энэ гаалийн байцаагч нар чинь хятадуудыг шалгадаггүй гээл гайхуулаад байсан

Avatar

Зочин 2020-11-23 58.123.56.14

Өөдрөг байцгаа. Би эрүүл гэж өөртөө итгэж байя. Маскаа зүүе гараа угааж гадуур хоол идэхгүй байя аяга таваг халбага гэрээгээр хамгийн их дамжиж байгаа

Avatar

Orgil amralt 2020-11-23 66.181.161.96

Ene erguu gar orgil geed amraltiin gazartai terendee shahaa sain hiij bgaa daa

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.53

Төмөр замын ажилчид гэрт нь Covid-19 илрээд байхад ажилдаа ир гээд дуудаад байдаг нь ямар учиртай юм бэ. Үүнээс болж халдвар их тархаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж