АНУ “Open Sky” гэрээнээс албан ёсоор гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

АНУ “Open Sky” гэрээнээс албан ёсоор гарлаа

АНУ “Open Sky” гэрээнээс албан ёсоор гарлаа

АНУ “Open Sky Treaty” буюу “Нээлттэй тэнгэр” гэрээнээс албан ёсоор гарч буйг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Уг гэрээг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 23 орны төлөөлөгчид 1992 онд Хельсинки хотод байгуулж 2002 оноос хүчин төгөлдөр болсон юм. Уг баримт бичгийг боловсруулахад ОХУ идэвхтэй оролцсон бөгөөд одоогийн байдлаар энэ гэрээнд 34 улс нэгдээд байгаа юм.

Гэрээний гол зорилго нь цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр харилцан зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх билээ.

Дональд Трампын хувьд ОХУ гэрээг дагаж мөрдөхгүй байгаа учир энэ гэрээнээс гарч байна хэмээн мэдэгдээд шинэ гэрээ байгуулах сайхан боломж болж байна гэж мэдэгджээ. Харин тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хэрэв ОХУ гэрээгээ бүрэн дагаж мөрдвөл АНУ гаргасан шийдвэрээ эргэн харах болно” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын зүгээс АНУ-ын дээрх мэдэгдлийг ор үндэслэлгүй бөгөөд ямар ч үед ОХУ өөрийн ашиг сонирхлоо нэгт тавин хариу арга хэмжээ авах болно хэмээжээ. Германы эрх баригчид АНУ-ын шийдвэрт харамсч буйгаа илэрхийлсэн бол Их Британи улс гэрээг тууштай баримтлахаа амлаад, АНУ-ын шийдвэрийг ч хүндэлж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: AL JAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж