Меркел буурай орнуудын вакцины асуудалд санаа зовж байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Меркел буурай орнуудын вакцины асуудалд санаа зовж байна гэв

Меркел буурай орнуудын вакцины асуудалд санаа зовж байна гэв

Германы канцлер Ангела Меркел G20 уулзалтад үг хэлэхдээ ядуу буурай орнуудын вакцины асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлж, үйлдвэрлэгч орнуудыг анхаарлаа хандуулахыг уриалжээ. Мөн тэрбээр вакцин бүтээх ажил удааширч байгааг анхааруулж, олон улсын дархлаажуулалтын холбоо GAVI-тай энэ асуудлаар ярилцахаа мэдэгдсэн байна. Меркел “Бид одоо GAVI-тай ярилцаж, чухам хэзээ вакцины хүртээмжийн талаар зохицуулалт хийж эхлэхийг асууна. Учир нь одоог болтол энэ талаар хийсэн нэг ч ажил үгүй байгаад санаа минь зовж байна” хэмээн ярьжээ. Тэрбээр зарим америкчууд арванхоёрдугаар сарын 11-ээс эхлэн дархлаажуулалтад хамрагдана гэдгийг сонсоод ийнхүү ярьсан гэнэ.

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын G20 уулзалтыг энэ жил Саудын Араб цар тахлаас болоод цахимаар зохион байгуулж буй билээ. Уулзалтын үеэр дэлхийн хамгийн баян орнууд цар тахлаас болж асар ихээр хохирч, хямралд өртөж буй буурай орнуудад туслахаа амлан, чухам хэрхэн туслах талаараа зарим нарийн мэдээлэл өгчээ. Ингэхдээ тэд вакцины шударга хуваарилалт, цар тахлын эмчилгээ, оношлуур зэрэг асуудалд шаардлагатай байгаа тусламжийг нэн даруй үзүүлж эхлэхээ амласан байна.

Саудын сангийн сайд Мухаммед Аль Жадаан “Бид вакцин, эмчилгээг хүн бүрд хүртээмжтэй байлгахын тулд хичээн ажиллах болно. Хэрвээ нэг улс л бусдынхаа ард хоцрох юм бол бид бүгд хоцорсноос өөрцгүй” хэмээн ярьсан аж. Гэхдээ Их Британи зэрэг баян орнууд аль хэдийн олон сая вакцины тун авахаар захиалгаа өгч, гэрээ байгуулаад байгаа. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон G20-ын орнуудад “Буурай орнуудын төлөө хүчин чармайлтаа илүү их, илүү хурдан болгож, аль болох олон тун вакцин хандивлах, үйлдвэрлэлийн түнлэл тогтоох, тэр байтугай шаардлагатай бол оюуны өмчийг хуваалцах зэргээр туслах хэрэгтэй” хэмээн уриалсан байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж