ЗГ: Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 18-аас эхлүүлнэ | News.MN

ЗГ: Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 18-аас эхлүүлнэ

ЗГ: Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 18-аас эхлүүлнэ

ЗГ: Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 18-аас эхлүүлнэ

НЭМЭЛТ: 16.30 цаг

"ЦАГААННУУРЫН БООМТЫГ ӨНӨӨДРӨӨС НЭЭЖ ЭХЭЛСЭН"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж байгаа зардлаа коронавирусийн цар тахалтай тэмцэхэд зарцуулах эрх олголоо. Мөн арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж,  2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан байна. Харин их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын  5-ныг хүртэл онлайн хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Цагааннуурын боомтыг өнөөдрөөс гаригийн зохицуулалттай нээж байна. ОХУ-тай хиллэдэг боомтуудын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж байгаа. Үүгээр зөвхөн нефтийн бүтээгдэхүүн оруулж ирнэ. Жолооч нар өдөр 12.00 цагаас өмнө орж ирээд өдөртөө буцаж гарах зохицуулалт хийж байгаа. Булган, Шивээхүрэн, Ханги, Бичигтийн боомтын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. БНХАУ-ын тал жолооч нарыг хонуулахгүй байх, шинжилгээнд хамруулсан байх гэсэн шаардлагуудыг тавьж байна. Энэ шаардлагыг тухай бүрд нь шийдээд явж байгаа.

Мөн Засгийн газрын хуралдаанаас covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Шадар сайд Я.Содбаатарын хэлснээр,

  • Дорноговь аймагт халдвар тархсан тул дахин нэг лаборатори суурилууллаа. Энэ аймаг манай улсын экспортын гол гарцуудын нэг.  Иймд Цагаан хадны жолооч нарыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулна.
  • Орны бэлтгэл ажилд нийт 2 тэрбум 650 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг  зарцуулж, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдэд суурилууллаа.
  • Махны худалдаа жигдэрсэн тул өнөөдрөөс нөөцийн махны худалдааг зогсоож байна.
  • Энэ сард нийт 1.2 сая хүүхдэд 119 тэрбум төгрөгийн мөнгийг олгоод байна.
  • Төмөр зам дагасан халдвар тархсан тул УБТЗ-ын 15 мянган хүнийг шинжилээнд хамрууллаа. Ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажил дуусах шатандаа орлоо.
  • ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаасан. Харин Цагааннуур боомтоор гаригийн зохицуулалттайгаар нефть нэвтрүүлж байна. Гэхдээ Баян-Өлгий дэх энэ боомтоор нэвтэрсэн жолооч нар өдөртөө буцаад гарах ёстой. Энэ боомтоор ирэх жолооч нарт заавал шинжилгээ өгөх шаардлага тавина.  Боршоо хаалттай хэвээр байна. Хэдий эрсдэлтэй ч бид нефть оруулахгүй бол энэ үнэ өсөх эрсдэлтэй.
  • Улсын хэмжээнд 44 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэйг тогтоосон. Иймд ХНХЯ өрхүүдэд хүнсний талон тараалаа.

ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Posted by News.mn on Monday, November 23, 2020

"ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ НУТАГ БУЦААХ ТҮР ЖУРАМ БОЛОВСРУУЛСАН"

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Орон нутгийн иргэдийг гаргах ажлыг яг хэзээнээс зохион байгуулах вэ. Ямар зохион байгуулалт, зохицуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-Иргэдийг орон нутаг руу буцаах түр журмыг боловсруулсан. Гэвч мэргэжлийн хүмүүс тэднийг зохион байгуулалтгүйгээр явуулбал 21 аймагт халдвар тархах эрсдэлтэйг анхааруулж байна. Улаанбаатар руу 11 мянган хүн ирэх хүсэлтэй байна. Зөвхөн нийслэлд орон нутгаас томилолтоор, эмчилгээнд гэх мэт шалтгаанаар ирсэн төрийн албан хаагчийн тоо 1700 орчим байна. Тэгэхээр маш олон хүн энд гацсан. Тэд эхлээд шинжилгээ өгөх ёстой. Дараа нь хаашаа явах вэ гэсэн мэдээлэл маш нарийн яг таг бүртгэгдсэн байх ёстой. Хэрэв тэд автобусаар явбал нэг автобусанд 12 хүн л сууна. Ийм бэлтгэл ажлуудыг хийж байна. Өвөрхангай аймгийн 4000 орчим иргэн энд иржээ. Хэрэв тэд гэртээ харьбал аймгийн бүх хүн эрсдэлд орно. Ийм шалтгаанууд байгаа тул би тодорхой өдөр хэлж чадахгүй байна. Улаанбаатар хотын голомтыг бүрэн хяналтдаа авсны дараа хөдөө орон нутгийн иргэдийн асуудлыг шийднэ. 119.mn гэсэн аппликейшнд бүх нарийвчилсан мэдээлэл орно. Яаж бүртгүүлэх, иргэд хаанаас хаа хүрч байгаа, ямар унаанд сууж, хаана буусан, хэнтэй харьцсан гээд бүгдийг нь хянах боломжийг бүрдүүлнэ. Иргэд явахаасаа өмнө шинжилгээ өгнө. Улаанбаатар 102 цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд аппликейшнаар хаана шинжилгээ өгөхийг нь мэдээлнэ. Тэрнээс өмнө хаа хамаагүй газар очиж шинжилгээ өгөхгүй. Шинжилгээний дүн 24 цагийн хугацаанд хүчинтэй учраас нарийн зохион байгуулалттайгаар шинжилгээ өгөх цаг, газрыг иргэдэд мэдээлнэ.

-Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ямар хяналт тавьж байна вэ. Өндөг 470 төгрөг болж өссөн. Ургамлын тос 4500 төгрөг байсан бол 6000-7000 төгрөг болсон байна?

-Хүнсний бүтээгдэхүүүний үнэ тогтвортой байгаа. Бид хөл хорионы хугацаанд хүнсний нөөцийн хангамжинд анхаарал хандуулж ажилласан. Түмэн шувуут, НВЦ компани өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлж байна. Энэ хоёр компани үнээ нэмээгүй. Үнийн өсөлтөд МХЕГ, ШӨХТГ хяналт тавьж байгаа. Ургамлын тосны импортын хамааралтай учир гадаад зах зээлттэй холбоотойгоор өссөн. Махны нийлүүлэлт хэвийн байдалд шилжиж, үнэ тогтворжсон. Нийслэлд өдөрт дунджаар 550-600 тонн мах орон нутгаас орж ирж байгаа учир өнөөдрөөс эхлэн нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоосон. Хөл хорионы хугацаанд нийслэлд 494 тонн мах нийлүүлсэн, эрэлт тогтворжсон гэлээ.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ, ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ ӨРХӨД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ӨГНӨ 

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ хүүхэд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрт зарцуулахаар нөөцөлсөн нийт 3,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, гурил, төмс, хүнсний ногоо, будаа, бусад бүтээгдэхүүн байгаа судалгаа гарчээ.

"25 СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД 209 ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА"

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 1 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны  нэгдүгээр сарын 5 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны  хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. Үүнээс өмнө орон нутгийн оюутнуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар нутаг буцаах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш теле болон цахим хэлбэрээр хичээлээ үзэж байгаа бөгөөд хамрагдалт 67.5 хувьтай гэж гарчээ. Теле хичээл, цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхэд, сурагчдад хичээлийн агуулгыг хүргэх, сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Боловсролын газар ажиллаж байна. Багш нар хариуцсан анги, хүүхэдтэйгээ холбоотой байж, дасгал, даалгаврыг нь  хэрхэн хийх талаар хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн дотуур байранд 209 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдэд тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх, цэвэр ус уух боломж бүрдүүлэх, ам, хоолойг нь сод, давсны уусмалаар тогтмол зайлуулах зэргээр ажиллаж байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 71 оюутны байранд 11,359, түрээсийн байранд 18,687 оюутан амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Товч мэдээ

  • 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 640 тохиолдол батлагдсан. Үүнээс 340 хүн эдгэрсэн бол ажиглалтад 28, ажиглалт, тандалт нь дууссан 312 хүн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 293 хүний 48-ынх нь биеийн байдал хүндэвтэр, 245 хүнийх хөнгөн байна.
  • Батлагдсан төсвийн хэмнэлтийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр зарцуулах эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгов.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 10,3 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 7,9 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 2,1 сая ширхэг өндөг, 1,4 мянган тн ургамлын тос, 101,1 мянган тн төмс, 42,7 мянган тн хүнсний ногоо, 4,9 мянган тонн элсэн чихрийн нөөцтэй байна. Энэ нь нөөц хэвийн хэмжээнд байна гэсэн үг юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 14.10

Засгийн газрын хуралдаан эхэллээ. Хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдаж магадгүй гэх мэдээлэл байна.

 


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газар өнөөдөр /2020.11.23/ 14:00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Өнгөрөгч Лхагва гаригийн /2020.11.18/ ээлжит хуралдаанаар Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргасан билээ. Үүний хүрээнд 23 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг  бид эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Vai scholz 2020-11-23 202.21.109.58

This is a decision in the wrong direction. Unfortunately, the Mongolian government has missed to prepare for this moment in the last 10 months. Instead, they preferred to campaign and drive the economy against the wall.

Avatar

Ченгиз Каан 2020-11-23 149.56.44.47

Дарга нараа көл кориогоо суцалаа. Нэг мүсөн сүргийн дарклаа тогтоолдоо.

Avatar

Зочин 2020-11-23 150.129.141.141

zov shiidver gargasan hurelsuhiin namd sanalaa ognoo

Avatar

Зочин 2020-11-23 64.119.18.214

ТАЛХ ЧИХЭРИЙН ОЛОН ҮРТ ЖИЖИГ ХАР ТАЛХ ҮНЭ НЬ НЭМЭГДЧИХСЭН ҮҮ ? ҮГҮЙ ЮУ ?

Avatar

Зочин 2020-11-23 202.55.188.88

Nomingoos urjigdar avahad olon urt 250gr- n zussen har talh 1719 baisan

Avatar

Зочин 2020-11-23 103.26.195.234

Huuk ogtsor2 umhii pop

Avatar

Зочин 2020-11-23 66.181.183.181

Төрийн жинхэнэ албан хаагчид нь төрийн албандаа ад үзэгдэж харин оронд нь улс төрчдийн гар хөл түнх баригч долдой нар од болдог цаг болжээ. Ковидтой тэмцэхэд гэлтгүй нийгэмд шударга ёс чин үнэнч байдлыг шороотой хутгаж төрийн дархлааг хүчгүйдүүлж байгаа шалтгааны нэг гол хүчин зүйл нь төрийн албаны халаа сэлгээ гэж харагдаж байна. Нэг улс төрийн хүчин дахин эрх барьж байгаа атал өөр улс төрийн хүчин гарч ирсэнтэй адил халаа сэлгээ хийгдэж байна.

Avatar

Зочин 2020-11-23 202.55.188.88

Oyutnuudaa nutag butsaa, tertei tergui online hicheel yum chin haana ch baigaad sursan bolno. Hotod ingej davchuu uruund hed hedeeree ulsuj uheh ni shahuu horigdoj baisnaas huduu gertee hariad uulan deeree garch urtaar amisgal avsan shig, honi maliinhaa zahad shine amttai mah tsagaan idee idsen shig setgel teneger hicheelee hiivel uramtai shuu

Avatar

Зочин 2020-11-23 66.181.183.181

Алдаа гаргасан нөхдүүддээ хариуцлага тооцохгүй байна гэдэг чинь тогтолцоо нь эрүүл бус байгааг илтгэж байна. Ямартай ч ам бодит байдал хоёр алд дэлэм зөрж байна.

Avatar

Зочин 2020-11-23 150.129.141.141

zov shdver garsan bna sn bna

Avatar

Зочин 2020-11-23 66.181.183.181

Салбар бүртээ тууштай сэтгэлээ өгч, өсөж торниж байгаа залуучуудад харин ч намын нэрээр өчүүхэн карьер хөөж зулгуудагсад ноёны бөх аятай аашилж шударга ёсыг үгүйсгэн урмыг нь хугалж сэтгэлрүү нь ус цацаж төрийн агентлагийг буртаглаж байдаг.

Avatar

Зочин 2020-11-23 66.181.183.181

Ковидын хуулийн 3.2 заалтаар ямар ч шалгуургүйгээр түр томилгоо хийхээ болиочээ !!!. УИХ нь ийм хууль баталж өгсөнд харамсаж байна. Томилогдсон цүнх баригчид нь яаж албан тушаалд хүрсэн яг тэр л аргаараа аливаад хандаж, эрдэж дунд чөмгөө дундаа хийн дураараа дургиж байна.

Avatar

Зочин 2020-11-23 193.36.225.88

Hi

Avatar

Зочин 2020-11-23 103.229.121.237

Содбаатарыг харахаар яг хувалз шиг харагдаад байдаг юм, эрх мэдлээс хол байлгах ёстой жинхэнэ ЖДҮчин

Avatar

Zochin 2020-11-23 64.119.20.180

Uls oron tur zasag maani chadlaaraa ajillaj bna, uunees iluu yahiin, budniig aguu Burhan iveeg!

Avatar

зочин 2020-11-23 202.126.89.106

содбаатар муу зохион байгуулж байнаа. маш удаан уймраа эмгэн шиг л байна. ажлаа өгсөн нь дээр. хажууд нь энхтүвшин шадар ингэж ажиллаагүй дээ.

Avatar

Зочин 2020-11-23 192.82.74.63

Sodoo sain udirdagch, sanaa zovoltgui

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.95

Harin tiimee huuchin hotin darga bas enhtuvshin nar sain ajillaj bsan shuu

Avatar

Зочин 2020-11-23 185.253.121.7

ovoo doo

Avatar

иргэн 2020-11-23 202.179.27.138

МАН Хүрэлсүхийн ЗГ Цар тахалыг хяналтандаа бүрэн авсан болоод ийм Шийдвэрүүд гаргаж байгаа юм байх даа Мөнгө ч үгүй Эмнэлэг ч үгүй хоосон ЗГ биз дээ

Avatar

Эрүү Мэндийн Сайд нусан журыг огцруул!!! 2020-11-23 66.181.176.27

Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна? Зориуд Монгол улсыг дампууруулах бодлогыг явуулаад байгаа юм биш биз? 2020 оны 1 сард Монголд корона орж ирээгүй байхад сонгуульд зориулж, хий худлаа сүржигнэж хувийн хэвшлийн олон компаниудыг дампууруулах бодлого явуулсан. Өөрөр хэлбэл, хамаг нөөцөө цаг нь болоогүй байхад дэмий шавхсан. Яг үнэндээ дотооддоо халдвар алдсан яг өдийд л сургууль цэцэрлэгийг хаах байсан юм.

Avatar

Зочин 2020-11-23 202.9.40.248

Хүнсний барааны үнэ нэмэгдээгүй л гэх юм. Түмэн шувуут өндөгөө 475-өөр зарж байна. Хөл хорионоос өмнө 330 төгрөг байсан. Ebarimt-аас шүүгээд үзүүл хэн үнээ нэмсэн нь харагдана. Худлаа яриад суухаар бодит ажил хиймээр байна

Avatar

Зочин 2020-11-23 103.10.21.52

Сошиалд соёлтой байвал дээргүй юү та минь ээ

Avatar

Зочин 2020-11-23 139.5.218.173

Амьжиргааны доод түвшний өрх толгойлсон 0-3 бага насны хүүхэдтэй төрийн албан хаагч болох сонирхолтой байна. Ингэвэл сарын орлого биеээ зовоож НДШ ХХОАТ хувиаараа төлж бичил жижиг бизнес эрхэлснээс дээр юм байна гэсэн гаргалгаанд хүрлээ

Avatar

1 2020-11-23 64.119.17.252

1sar garan yaaj onlain hicheeld suuh yum bee oyutan gheerel ydarsanch hamaagvi gej bodood baigam uu
ail bolgo internettei gej boddog yum uu tanar chin odoo

Avatar

Зочин 2020-11-23 139.5.218.173

Оны эхнээс миний орлого 50 70 % буурч 2 ажилтнаа халж одоо өөрөө гэрбүлээ яаж тэжээх дээрээ тулжээ. 2 хүүхдийн 200.000 төгрөгөөр 2 сараас хойш тэслээ. Одоо өөрөө группд ороод дахин нэг хүүхэд гаргангуутаа салаад өрх толгойлсон эцгийн тэтгэмж аваад эхнэрийгээ НД ын хүүхэд асарсаны тэтгэмжид хамруулаад суус Стратеги төлөвлөгөө гаргачаад сууж байна. Баярлалаа төр засагтаа

Avatar

хэ хэ хэ 2020-11-23 49.0.212.165

ха ха ха ха

Avatar

Зочин 2020-11-23 139.5.218.173

Амьжиргааны доод түвшин буюу 400.000 доош гэдгийг хорооныхоо нийгмийн ажилтныг хоолонд оруулж байгаад нотлоод шийдвэрлүүлж хамрагдаад түлшний хангамжыг хүнстэйгээ хамт авчихвал ч бүр под гээд явчихна. Хөдөлмөр эрхэлж биеээ тун их чилээдэг байждээ би. Одоо харин ёстой зөв халамжлуулаад амьдрая тэтгэвэрт гартлаа

Avatar

Иргэн 2020-11-23 192.82.76.214

600 мянган төгрөг дансанд оржээ, 6 хүүхдийн мөнгө. Баярлалаа төр засагтаа

Avatar

Зочин 2020-11-23 103.212.118.113

naadhaa huuhduudiihee hadgalamjid hiigeereedei. bitgii idchiheerei

Avatar

Зочин 2020-11-23 202.55.188.88

Shagiin arhi avch uunaa

Avatar

Иргэн 2020-11-23 192.82.76.214

6 хүүүхэдтэй надад хүүхдийн мөнгө 600 мянга оржээ, баярлалаа төр засагтаа

Avatar

МАН 2020-11-23 49.0.212.165

Зүгээр дээ. Татвар төлөгчдийн мөнгө биш, манай нам өгч байгаа юм шүү, байнга сонгож байгаарай

Avatar

Зочин 2020-11-23 139.5.218.173

Зүй нь бол онилсон оновчтой эдийн засгийн хариу арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмтэй хамт авч хэрэгжүүлж буй үед: 1. Өрхийн өдрийн орлоготой нийт тэдэн өрхөд төчнөөн дэмжлэгийг НДСангаас ебаримттай холбосон дансаар нь олгов. 2. Жижиг дунд бичил бизнес эрхлэгчдэд нийт төчнөөн хүнд төдөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн ЖДҮ газар банкуудаар дамжуулан цахим хүсэлтэд тулгуурлан судлан олгов г.м мэдээ урсаж баймаар юм

Avatar

Зочин 2020-11-23 139.5.218.173

Банк нээлээ. Түгээлтийн машин явууллаа. QR код хийлээ. Үнийн хөөрөгдөлт торгууль оноолоо. PCR шинжилгээгээр халдвар авсан нь илэрлээ. Хүүхдийн мөнгө талон олголоо. Бодлогын хүү 2% буулаа. За эдгээр хэдхэн мэдээлэлд иргэдийн амьдрал ахуй тасалдсан орлогод шууд нөлөөлсөн мэдээ байнуу?

Avatar

Мо АХ партизан 2020-11-23 202.126.89.69

хүүхдүүдэд өгч байгаа мөнгө чинь ,ажилгүй суулгасан үедээ бидэнд бидэнд даатагалаас өгөх ёстой мөнгийг эрх баригчид өөрсдөө хүмүүсийг анзаардаггүй болохоор нь дураараа зарцуулж байгаа юм, 2ТэрБУМ төгрөг гээд л бодчих

Avatar

1 2020-11-23 202.126.89.228

Алтанбулагт байгаа машинуудыг яах вэ?

Avatar

zochin 2020-11-23 49.0.212.165

Ямар үхсэн ацныхаа хурал. Хурал гээд сууж худлаа сууж баахан чалчина, иргэдийн амьдрал ахуйд наалдах түй ч байхгүй

Avatar

Зочин 2020-11-23 202.9.40.117

Зарим хүмүүс хүнд байдлаар далимдуулж улс төрийн ашиг хонжоо хайж МАН болон Засгийн газрыг муулж сэтгэгдлээ бичсэн байна. Нэг санаатай байж энэ хүнд байдлыг давнаа. засаг төр солигдлоо гээд АН-аас засгийн газрыг бүрдүүлж чадахгүй. МАН-ын гишүүдээс бүрдсэн засаг байгуулагдана. Засгаа солих гээд бүр дордуулвал манай улс ард түмэжн хохирноо. энэ намын гайгүй гэсэн хүмүүс нь засгийн газарт орж байгаа шүү дээ. Улс төрчид, тэдний хөл гар болсон нөхөд хааяа улс орны эрх ашгаа бодож баймаар юм

Avatar

хэ хэ хэ 2020-11-23 49.0.212.165

Тэнэг минь МАН доторхи нэг фракци нь нөгөөгөө жийж байна, 2-р ээлжийн жидүүчид нь хоолондоо орохыг хүсч байна

Avatar

Зочин 2020-11-23 139.5.217.189

Засссс

Avatar

Зочин 2020-11-23 96.90.231.205

Халдварт өвчин тархаж байхад бүх нийтийн бэлэн байдал гэж юм яриад бхын. Нэн тэргүүнд үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээсэн төрийн алба хаагчид нь бэлэн байж үүргээ гүйцэтгэж бгаа бх. Тэгээд бас энгийн иргэд бас бэлэн бхым уу?

Avatar

Зочин 2020-11-23 202.126.89.250

hvrelsvh gui tsag baihad irgedee hden tsaas taraahd yachd bgn oopiichin halaasnas garah gj bga bish baahn hvn ajilgvi mongogvi gert horiochod tsaashid yaj amidar gd bgan

Avatar

Мо АХ партизан 2020-11-23 202.126.89.69

УЛСын ОНЦГОЙ КОМИС нэр ЭНЭ Нэрээр Ардын :нам цуст дарангуйлал, хэлмэгдүүлийн ТҮҮХээ санагалзаж муу эрс дайнд хөөрнө гэдэг шиг цалингаа аваад хийж байгаа шүү ОНЦГОЙ КОМИС нэр ЦААЗААР АВАХ ЯЛ 2 адил сонсогдоод

Avatar

UB irgen 2020-11-23 66.181.184.82

ta nar baisan bol uchnuun hymyys uhuulsen baigaa daa. ene hund yed ta nariig songooggui mongolchuud uhaantai

Avatar

Зочин 2020-11-23 139.5.217.189

МАНгар

Avatar

Зочин 2020-11-23 202.21.108.26

Хулхи хурандаа луйвардсан хулгайлагдах л авьяастай юм бусдаар түүний тархи, оюун ухаан 12 настай хүүхдийн оюун ухаантай яг тэнцэнэ. Түүний оюун ухаан хүүхэд наснаас нь дээшилсэнгүй.

Avatar

Зочин 2020-11-23 150.129.140.52

Худалч хулгайчууд цаг их алдаж байна цар тахал та нарыг хүлээхгүй

Avatar

Зочин 2020-11-23 202.9.46.1

Агуу ихийн асуудалтай Монгол туургатны 100 эрхэмийн нэгд жаахан ухаан хайрла.

Avatar

Зочин 2020-11-23 202.21.108.26

Түүний маань ухаан санаа 12 настай хүүхдийнхээс илүү гарахгүй эсвэл сэтгэцийн асуудалтай гэдгийг Монголчууд бид оройтож ухаарлаа.

Avatar

Ард 2020-11-23 202.126.89.129

ЕС маань Ард олныхоо сайн сайхны төлөө нойргүй хонож байна. Их ажиллаж байна.

Avatar

ХЭЦҮҮ БОЛЛОО ТЭР МӨНГӨ ТУСЛАМЖАА ӨГ 2020-11-23 202.21.108.159

АРД ТҮМЭН ХООЛГҮЙ БАС БАЙНА

Avatar

Зочин 2020-11-23 202.9.46.222

Бүх төрлийн тоглоомын газар, урлаг спортын тоглолт, үзвэр, караоке, 5аас дээш хүнтэй хурал цуглааныг хааж, бусдыг дэс дараатай нээх хэрэгтэй шүү

Avatar

UB irgen 2020-11-23 66.181.184.82

gorid

Avatar

ИРГЭН 2020-11-23 202.126.89.234

ЭХНЭЭСЭЭ ОРОН НУТГИЙН ХҮМҮҮСЭЭ ШИНЖЛЭЭД ГАРГАЛДАА. 1-НЭЭС ТОВЧООНУУД ДЭЭР ХҮЙТЭНД ДУГААРЛУУЛЖ АРД ИРГЭДДЭЭ ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ ЯАХ ГЭСЭН ВЭ? ДАРГА НАРАА.. ӨВЧТЭЙ ХАГАЛГААНД ОРСОН ХҮНД ЭНЭ ЧИНЬ ДАРАМТ БОЛНО ШҮҮ ДЭЭ.АР ГЭРТЭЭ ОЧООД БАС ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ ХҮНЭЭ АСРАХ СУВИЛАХ ГЭЭД АЖИЛ ИХ БАЙНАА. ИЙМ ХҮМҮҮС ОЛОН ШҮҮ ДЭЭ. ТА НАР ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ ХҮМҮҮС НЬ ҮНЭНЭЭ ХЭЛЭЭД БАЙХАД ШАЛГААД ГАРГАЧИХАЛДАА.

Avatar

Иргэн 2020-11-23 139.5.219.202

Юутай ч эклээд түрүүчийн гаргасан 23 арга хэмжээгээ хэрэгжүүлээсэй билээ

Avatar

Sheesh 2020-11-23 66.181.161.6

Uhsen sheesheeree hural hiigeed bdiin

Avatar

иргзн 2020-11-23 202.179.27.138

хэрэгтэй үед Хөрөнгө Мөнгөгүй Эмнэлэггүй хоосон Хүрэлсүхийн ЗГ Яах гэж Юу хийнэ гэж Хуралдана вэ

Avatar

зочин 2020-11-23 139.5.216.120

ТӨСӨВТӨӨ ТОДОТГОЛ ХИЙЖ ЭНЭ ОЛОН ХЭРЭГГҮЙ БАРИЛГА МУЗУЙГАА ХАСВАЛ ТААРНА ГАНЦ УДАА Ч БОЛОВ МӨНГӨ УГААЛТААСАА ЗОРИГТОЙ ТАТГАЛЗАЖ Ч ТА БҮГДИЙН МОНГОЛЧУУДДАА ХИЙХ ТОМ БУЯН БОЛНОО ИНГЭЖ ЧАДВАЛ ЮУН ӨРХ БОЛГОНД САЯ ТӨГРӨГ ТЭР БАЙТУГАЙГ ХИЙЖ БОЛНОО

Avatar

Зочин 2020-11-23 202.21.108.159

ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж