БШУЯ: Оюутнуудыг covid-19-ийн урьдчилсан шинжилгээнд өнөөдрөөс хамруулна

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

COVID-19

БШУЯ: Оюутнуудыг covid-19-ийн урьдчилсан шинжилгээнд өнөөдрөөс хамруулна

БШУЯ: Оюутнуудыг covid-19-ийн урьдчилсан шинжилгээнд өнөөдрөөс хамруулна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас covid-19-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авч дуусчээ. Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад сурч байгаа гадаад улсын оюутнуудад англи хэл дээр асуумжийг бөглүүлэх ажлыг их, дээд сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч зохион байгуулсан байна.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдаж, өнөөдрөөс  тэднийг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан, хүнсний хангамж тасалдахгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж