ЭМЯ: 11 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 640 боллоо | News.MN

ЭМЯ: 11 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 640 боллоо

COVID-19

ЭМЯ: 11 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 640 боллоо

ЭМЯ: 11 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 640 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр нийт 3011 хүнд шинжилгээ хийхэд 11  тохиолдол нэмж илэрчээ.

2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны 11.00 цагийн байдлаар нийт  11 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад дотооддоо халдвар авсан нийт тоо 640 болов.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулж байна.

  • Улаанбаатар-шинээр 11 тохиолдол
  • Сэлэнгэ-нэмж илрээгүй, нийт тохиолдол 98
  • Дорноговь-нэмж илрээгүй нийт тохиолдол 17
  • Дархан-Уул-нэмж илрээгүй нийт тохиолдол 20
  • Говьсүмбэр-нэмж илрээгүй нийт тохиолдол нэг 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо.Шинээр батлагдсан тохиолдол бүгд ойрын хавьтал. Эдгээрийн гурван хүн нь ойрын хавьтлын  давтан шинжилгээнээс илэрлээ. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг  хамгийн ойрын хугацаа 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байна. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээнд хамруулсан. 68 хүн хоёр дахь давтан шинжилгээндээ орсон. Улаанбаатарт  хоёр голомт байгаа. Нэг нь иргэн Д, хоёр дахь нь төмөр зам дагасан хот суурин газрын тархалт.Уг хоёр голомтоос нийтдээ 204 тохиолдол илэрсэн. Нийт 640  батлагдсан тохиолдлоос 340 нь буюу 53 хувь нь эдгэрсэн. 28 хүн сувиллын ажиглалтад, ажиглалт тандалт нь  дууссан 312 хүн байна. Өчигдрөөс эхлэн Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдлуудаас хөнгөн өвчтөнүүдийг эмчилж байна.  Нийтдээ ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 293 хүн эмчлэгдэж байна.  Эдгээрээс,

  • Хүндэвтэр 48
  • Хөнгөн 245

Хоёрдугаар хавьтлын нийт 7787 хүнийг шинжилгээнд хамруулж мөн төмөр замын хэсэг болон нийслэлд нийт илрүүлэг хийх зорилгоор түргэвчилсэн тестээр 30 мянга орчим хүнээс авсан. Үүнээс халдвар илрээгүй. Хяналтад  авсан голомтуудаас давтан шинжилгээ авах үргэлжлүүлэн хавьтлыг илрүүлэх ажил үргэлжилж байна. Зарим иргэн асуумжаа бөглөхдөө санахгүй орхигдуулах, хэлэхгүй байх гэх зэргээс хамаарч  хавьтлыг судлах ажил үргэлжилдэг. Мөн нийт хүн амынхаа дунд тандалт судалгааг өргөн хүрээтэй хийж байна.

Мөн эмнэлгүүдэд  амьсгалын замын халдварын шалтгаантай гэдгээр хандаж, эмчлүүлсэн бүх хүнээс илрүүлэх шинжилгээг хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд ханиадны шинжтэй хандсан хүмүүсээс мөн коронавирусийн халдварын шинжилгээ авч байна. Одоогоор тандалтаар авсан эдгээр сорьцод халдвар илрээгүй. Томуугийн ханиад давхацсан цаг үе тохиож байгаа учраас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн вирус илрүүлэх тестийн шинжилгээг авч байгаа. Халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногт хавьтлуудыг олж тогтоох ёстой. Түүний дараа дахин 28 хоног хяналт тавьж байж, халдвар илрээгүй тохиолдолд тухайн голомтыг хяналтдаа авлаа  гэж үзнэ. ХӨСҮТ-өөс зургаан баг голомт гарсан аймгуудад ажиллаж байна” гэлээ.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-Нийслэлийн 28 тусгаарлалтын байранд 1607 иргэн, орон нутагт 32 тусгаарлан ажиглах байранд 692 хүн хяналтад байна. Нийтдээ 2299 хүн тусгаарлалтын байранд байна.  Тусгаарлалтын байранд нийт 194 албан хаагч ажиллаж байна. Гэрийн ажиглалтын 14 хоногт шилжсэн хүмүүсийн гар утсанд нь апп суулгаж хянаж байна.  Нийтдээ 327 цэгт 10899 хүн үүрэг гүйцэтгэж, 7368 техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна.  Сэлэнгэ аймагт аюулгүй байдлыг хангахаас гадна аймгийн хэмжээнд халдваргүйжүүлэлт хийгдсэн. Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар нэмэлт хүч ажиллаж байгаа. Өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь шинж тэмдэггүй хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа аж. Халдвар авсан хүмүүсийн 50 хувь шинж тэмдэггүй, 10 хувь нь хүнд, хүндэвтэр байна. Улсын хэмжээнд халдвар тархах эрсдэл ямар байна вэ гэдэг эрсдэлийн үнэлгээг өчигдөр хийжээ. Уг үнэлгээгээр орон нутгууд болон улсын хэмжээнд тархах эрсдэл өндөр байна гэж гарчээ. Тиймээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлж авах нь зүйтэй гэж Эрүүл мэндийн яам үзэж байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, November 22, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж