Цахимаар банкны үйлчилгээ авах боломжгүй иргэд буюу зорилтот харилцагч нарт нийгмийн халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоор ХААН Банкны Улаанбаатар хот дахь 12 салбар нэгж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ.
Нийгмийн халамжийн тэтгэмжийн хөнгөлөлт тусламжийн олголттой холбогдуулан бид иргэдийн харилцах дансанд тухай бүр мөнгийг байршуулж, картгүй иргэдийг картжуулах ажлыг цахимаар зохион байгуулж, зайнаас цахим банкны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч картгүй, цахим банкны үйлчилгээ авах боломжгүй иргэд цөөнгүй байгаа тул холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дагуу салбар нэгжээрээ дамжуулан ийнхүү олгож эхлээд байгаа юм.
Үйлчлүүлэхээр ирж байгаа харилцагчдын хувьд бид халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоос гадна цахим үйлчилгээнд бүртгэх, картжуулах бүртгэлийн ажлыг давхар хийж байгаа тул нэг харилцагчдад тодорхой хугацаа зарцуулж байна. Харин зайнаас банкны үйлчилгээ авах боломжтой харилцагчид болон дээрхээс бусад асуудлаар хандсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа тул харилцагч та бүхэн ачаалал үүсгэж, өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байна уу.
ХААН Банкны салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол цагуудад хийж, ажилтнууд болон харилцагчдаа халдвараассэргийлэх бүхий л арга хэмжээг авч байна. Харилцагч та бүхэн үйлчилгээ авахаар ирэхдээ амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай үйлчлүүлэхийг зөвлөе.
Өнөө өглөөний 10:30 цагийн байдлаар ХААН Банкны Улаанбаатар хотын ажиллаж буй салбар нэгжүүдийн зургууд хуваалцъя.
Олон нийттэй харилцах газар
Холбоотой мэдээ