Витафит компани: Цагаан нөмрөгт 1000 баатрууддаа хандив өглөө

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Витафит компани: Цагаан нөмрөгт 1000 баатрууддаа хандив өглөө

Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал шинэ Коронавирусын халдвар Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэнээс хойш аль хэдийн 8 сар өнгөрчээ. Энэ бүх хугацаанд аюулт өвчин тусгахгүй гэж, туссан иргэдээ хамгаалах гэж өдөр шөнөгүй тэмцсээр байгаа олон олон баатруудын томоохон төлөөлөл бол яахын аргагүй цагаан нөмрөгт эмч, сувилагч нар юм. Ялангуяа аюулт өвчний голомтод, эрүүл энхийн төлөө тэргүүн эгнээнд зогсож буй ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч болон албан хаагчиддаа талархаад баршгүй билээ.

Тэнхэлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдгийн адилаар энэ хэцүү цаг үед нойр хоолоо хасан зүтгэж буй ХӨСҮТ-ийн хамт олонд сэтгэлийн хандив болгон бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэсэн Витафит ус ундааны хамт олондоо талархал илэрхийлье.

ХӨСҮТ-ийн 1000 эмч, сувилагч, арын албаны ажилчид PH8.5 байгалийн хужир агуулсан эрдэст ус, Sunny брэндийн цэвэр жимсний жүүсээр эрч хүчээ сэргээгээд авлаа. Баярлалаа.

Сайхан цаг тун удахгүй ирэх болно гэдэгт итгэлтэй байна. Ковидын эсрэг хүчээ нэгтгэж, хамтын хүчээр даваад гарнаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж